logo
Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн өөрийгөө шатаажээ

Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн өөрийгөө шатаажээ

2013/01/14
Түвдийн оршин суугч Түвдийн талаархи хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцэн өөрийгөө шатааж, амь насаа алдсан тухай өнөөдөр Франс Пресс агентлаг "Free Tibet" хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээллээс иш татан уламжлав. Эрэгтэй хүн амиа хорлосон нь энэ оны анхны хэрэг явдал болов. Түвдийг салган тусгаарлуулахын төлөө тэмцэж байгаа гадаадын салан тусгаарлагчид түвдийн оршин суугчид өөрсдийгөө шатааж амиа хорлох ажиллагааны бэлтгэлд оролцож байна гэж хятадын эрх баригчид үзэж байна. Тухайлбал өнгөрсөн оны 8-р сард Сычуан мужийн нэгэн сүмийн лам нарыг өөрсдийгөө шатаахад турхирсан нэгэн этгээдийг саатуулсан тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Тэр Түвдийн тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа гадаадын байгууллагатай хамсан ажиллаж байснаа хүлээсэн байна. 2009 оноос хойш нийт 96 түвд хүн ийм аргаар амиа хорлоод байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш