logo
Иерусалим орчмын палестинчуудын майхант хотхоныг татан буулгана

Иерусалим орчмын палестинчуудын майхант хотхоныг татан буулгана

2013/01/14
Израилийн эрх баригчид Иордан голын Баруун эрэгт палестинчуудын майхант хотхоныг татан буулгах бодолтой байна. гэж засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяхугийн хэрэг эрхлэх газраас мэдээлэв. Ерөнхий сайд «энд палестинчуудыг тараах» захирамж хүчний байгууллагуудад өгч, энэ районыг» цэргийн хаалттай бүс» хэмээн зарлажээ. Хүчний байгууллагууд Израилийн Дээд шудрага ёсны шүүх газар нутгийг чөлөөлөх үйл ажиллагааг тур зогсоох тогтоолыг хүчингүй болгосны дараа л ерөнхий сайдын захирамжийг хэрэгжүүлнэ. Шүүхийн шийдвэр гартал энэ майхант хотхоны ойр хавийн бүх замыг хаахыг ерөнхий сайд тушаав. Палестины ХМХ-ийн уламжласнаар баасан гаригт 200 орчим палестин хүн Иерусалим ба еврейн томоохон Маале-Адумим тосгоны хооронд орших Е-1 бүст нэвтэрч, «Нарны хаалга» хэмээх майхант хотхоныг байгуулжээ. Энд Израиль шилжин суугчдад орон сууцны хороолол барих төлөвлөгөөтэй байна. Дэлхийн хамтын нийгэмлэг энэ төслийг эсэргүүцэв. Израилийн төсөл Иерусалимын арабын орон суцны хорооллуудыг Иордан голын Баруун эргээс салган тусгааруулж, Палестины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчинэ гэж шинжээчид үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш