Хятадын өмнөд бүс нутагт 46 хун нуралтад дарагдаж амь насаа алдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээлэв. Баасан гаригт Хятадын өмнөд Юньнань мужийн Жэньсюн хошууны уулархаг нутагт 16 тариачны айл бүхий сууринг нуралтад дарагджээ. 67 оршин суугчийн 46 нь гэртээ байсан аж. Тэд бүгд дарагдаж амь насаа алдав.