Цаг агаарын байдлаас үүдэлтэйгээр авто зам, гудамж, талбайн хальтиргаа гулгаа ихсэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод осол, гэмтлийн тохиолдол нэмэгдсээр байгаатай холбогдуулан ЭМЯ-аас уриалга гаргаж байна.
Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн салбар НИТХ-ын 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын 2.2 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлыг өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлэхээр энэхүү уриалгыг хүргүүлж байгаа аж.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа уриалгын дагуу эрүүл мэндийн байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх талбайг цэвэрлэж, цас мөсийг арилган, хийсэн ажлын талаарх мэдээллийг 2013 оны 1 дүгээр сарын 20-ны дотор ирүүлэхийг ЭМЯ-ны харьяа байгууллагуудын дарга нараас хүссэн байна.