Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өнөөдөр буюу нэгдүгээр сарын 18-ны өглөө 09.00 цагт Вlue Sky Tower, Diamond танхимд хэлэлцүүлэг хийх гэж байна.
Мэргэжлийн байгууллагууд болон уул уурхай эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын хүрээнд хуулийн төслийг хэлэлцүүлж, амьдралд хэрэгжих бүрэн үндэслэл бүхий өнөөгийн нийгэмд хийж бүтээж буй олон асуудлыг тал бүрээс нь иж бүрэн харж зохицуулах чиглэлээр тэдний саналыг сонсох юм.
Мөн хуулийн төслөөр санал шүүмжлэлийг иргэдээс авч энэхүү хуулийн төсөлд тусгахад хэлэлцүүлгийн гол зорилго оршино.