Жирийн хүн өдөрт 7-60 удаа худлаа ярьдаг. Гэвч хүн худлаа ярих үедээ нүдээ анивчих, амаа маажих, зогсиулах гэх мэт олон шинж тэмдгээр энэ худлаа шүү гэдгээ илэрхийлдэг. Гэхдээ бид та нарт хэнд ч баригдахгүйгээр худлаа хэлэх аргыг заах гэж байгаа юм биш. Яагаад гэвэл сэтгэл судлаачид хүртэл худлаа ярих хэрэгтэй гэдгийг баталж байдаг. Ер нь худлаа ярих нь хүмүүсийн хоорондох харьцааг зохицуулах чухал хэрэгсэлд тооцогддог. Гэхдээ үргэлж биш, харин худлаа ярьчихад гэмгүй тийм тохиолдлуудыг зааж өгдөг байна. Тийм тохиолдлуудыг хамтдаа сонирхоё.
Ээжээ, бүх юм сайн
Эх эцэгтээ бол худлаа ярих хэрэгтэй. Ялангуяа ээждээ сайн худлаа ярь. Учир нь эх хүн дандаа хүүхдийнхээ төлөө зовж шаналж, зүрх нь өвдөж, бүх юм сайхан байгаасай гэж боддог. Хамгийн гол нь ээжийн толгойд нэг ч болтугай буурал үс нэмэх зүйлийг хэзээ ч бүү ярь. Ажлаас халагдсан бол томилолт өглөө гэж хэл. Эхнэртэйгээ муудалцсан бол тэр жирэмсэн болсон тул бид хоёр баргар байна гэж хэл.
Эргүүлэх
Шувууд хүртэл эмдээ таалагдахын тулд өд сөдөө өрвийлгөж том харагдахыг хичээдэг. Эрчүүд өөрт нь таалагдсан бүсгүйд таалагдахын тулд дандаа байгаагаасаа илүү болж харагдахыг хичээнэ. Тийм ч учраас яруу найраг урсгаж, хоол хийж өгч, найзынхаа машинд бүсгүйгээ суулгаж давхидаг. Ер нь ирээдүйн ханиа эргүүлэх үедээ худал ярьж гайхуулахад гэмгүй.
Хүүхэд
Хүүхдэд худал ярих тун хортой болох нь олон жилийн судалгаагаар нэгэнт батлагдсан. 12 нас хүрээгүй хүүхдэд худлаа ярьвал хожим маш муу үр дагавар авчирдаг. Ихэнхдээ томчууд хүүхдийн асуултанд өгөх хариултаа мэдэхгүйн улмаас худлаа ярьдаг. Хэрэв салхи яагаад үлээдэг, яагаад тэр эгчийн хормой сөхөгдөж дотоож харагдаад байгааг чамаас асуух юм бол мод найгахаар салхи гардаг. Харин тэр эгчид таарах өмд дэлгүүрт байхгүй байсан гэж хэлчихээд гол нь тийм газраас хүүхдээ хурдан холдуулах хэрэгтэй. Ер нь гэм хоргүй хариулт өгч болно.
Ажил
Шинэ ажил ба шинэ боссод таалагдахын тулд тун хөдөлмөрч, чадварлаг хүн болж харагдах шаардлагатай. Ийм санаа бодол төрүүлэх зорилгоор худлаа ярихад гэмгүй гэж үздэг.
Худал ярьж болохгүй тохиолдлууд
Доорх тохиолдолуудад худал ярьж огт болохгүй гэдгийг сэтгэл судлаачид зөвлөж байна.
• найз нөхөддөө;
• хуулийнханд;
• шүүх дээр;
• хуримын ордонд;
• сүм хийдэд;
• ханийхаа өвөрт;