logo
Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдах хороо хуралдав

Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдах хороо хуралдав

2013/01/21
Эрүүл мэндийн сайдын 2012 оны 426 тоот тушаалаар батлагдсан “Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг удирдах хороо 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ЭМЯ дээр хуралдлаа. 

Хурлыг тус хорооны дарга Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа даргалж, дараах асуудлуудын талаар хэлэлцлээ. Үүнд: “Хавдрын эсрэг үндэсний аян 2012”-ын тайлан, Монголын мянганы сорилтын сангийн “Эрүүл мэнд”-ийн төслөөс Хорт хавдраас сэргийлэх, хянах чиглэлээр хийж буй үйл, ажиллагаа, хорт хавдраас сэргийлэх хянах дэд хөтөлбөрийн хэрэгжилт, 2013 онд хийх үйл ажиллагаа.

Удирдах хорооны хурлаас дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтэд анхааран ажиллаж, 2013 онд хийх үйл ажиллагааг нарийвчлан гарган хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш