logo
Иргэдийг санамсар, болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв

Иргэдийг санамсар, болгоомжтой байхыг сэрэмжлүүлэв

2013/01/22

Манай иргэд гадаадад зорчин аливаа зүйл худалдаж авахдаа найдвартай хүнээр зуучлуулах, мөнгө өгөх хүнийхээ биеийн байцаалт, хаяг, бүртгэл зэргийг нь сайтар үзэж тулган, тэмдэглэхгүйгээс болж хохирох явдал гарч байгааг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас сэрэмжлүүлж байна.

Тухалбал, Монгол Улсын иргэн Э. нь автомашин худалдаж авахаар өнгөрөгч оны 6 дугаар сарын эхээр БНХАУ-ын Эрээн хотод ирж, өөрийгөө Бөхмөрөн гэж танилцуулсан өвөр монгол хүнээр зуучлуулахаар тохиролцон 10 мянган юань өгсөн боловч тухайн хүн мөнгийг нь аваад сураггүй алга болсон хэмээн гомдол гаргажээ. Гомдлын дагуу Эрээн дэх Монголын Консулын газраас тус хотын цагдаагийн газарт хандсан боловч манай иргэн мөнгө өгөхдөө тухайн хүнийхээ хувийн бичиг баримт, биеийн байцаалтыг нь үзэлгүй хөнгөн хуумгай хандсан,  хэрэг гарснаас хойш 6 сарын дараа гомдол гаргасан, өгсөн утасны дугаар нь дугаар эзэмшигчийн бүртгэлгүй байсан зэрэг шалтгаанаар залиллагч этгээдийг олж тогтоох боломжгүй гэсэн хариу аваад байна.

Мөн Монгол Улсын иргэн Б. гэгч биеэ хянах чадваргүй болтлоо олон хоног архи ууж, өөрийн ухаанаа алдсан байдалтайгаар Эрээн хотын төв эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж авсан ч гүн хордлогод орсны улмаас энэ сарын 21-нд нас барсан байна. Консулын газрынхан талийгаачийн цогцсыг шарил хадгалах газарт хүргэж, ар гэрт нь мэдэгдсэн ба талийгаачийн үхлийн шалтгаанд гадны нөлөө бий эсэхийг шалгуулахаар Эрээн хотын Эрүүгийн цагдаагийн газарт хүсэлт тавиад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш