Гадаад харилцааны яам “Бид спортлог хамт олон” аяны хүрээнд нийт албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор сагсан бөмбөгийн тэмцээнийг 2013 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр зохион байгуулав.
Тэмцээнийг Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нээж, нийт тамирчдад амжилт хүсэв. Энэхүү тэмцээнд Бодлого төлөвлөлт, судалгааны газрын баг, Төрийн захиргааны удирдлагын газрын баг, Хөрш орнуудын газрын баг, Европ, ойрхи дорнодын газрын баг, Олон улсын байгууллагын газрын баг, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын нийт 8 баг оролцож эрч хүч, авхаалжаа сорин уралдав. Тэмцээний Тэргүүн байрыг ДБҮЭГ-ын баг, Хоёрдугаар байрыг ТЗУГ, Гуравдугаар байрыг БТСГ баг тус тус эзлэв.
"Бид спортлог хамт олон” аяны хүрээнд зохиогдсон энэхүү тэмцээн уралдаанд байр эзэлсэн тамирчдын шагналыг Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Сүхболд гардуулан өгч, нийт тамирчиддаа дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсэв.
Мөн тэмцээний дундуур зохиогдсон “3 онооны шидэлтийн тэмцээн”-нд эхний гурван байрыг ДБҮЭГ-ын ажилтан М.Хүрлээ, М.Энхдөл, Мөнхзул нар тус тус эзэллээ.