Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Литвийн Вильнюс хотноо 2011 оны 7 дугаар 1-нд АОХН-ийн дарга орны албыг хүлээн авахдаа ардчиллын боловсролын асуудлыг эн тэргүүний чиглэл болгон ажиллахаа мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч мөн оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей дээр хэлсэн үгэндээ энэ тухай дэлхий нийтэд тунхаглан зарласан юм.
АОХН-ийн дарга орны энэхүү тэргүүлэх чиглэлээр олон арга хэмжээ төлөвлөсний дотор «Ардчиллын боловсролын тухай» тогтоол санаачлан, НҮБ-аар батлуулах зорилт байлаа.
Монгол Улс «Ардчиллын боловсролын тухай» тогтоолын төслийг 2012 оны 5 дугаар сард анх боловсруулж, мөн сард Улаанбаатарт ардчиллын боловсролын асуудлаар болсон олон улсын семинар, 7 дугаар сард Улаанбаатарт болсон АОХН-ийн Удирдах Зөвлөлийн IV хурал, 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болсон V хуралд танилцуулж, АОХН-ийн гишүүн орнуудын саналыг авах ажлыг зохион байгуулж эхэлсэн юм.
Улмаар 2012 оны 10-11 дүгээр саруудад Нью-Йорк хотноо 4 удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, цахим хэлбэрээр яриа хэлэлцээ явуулан, Удирдах Зөвлөлийн гишүүдэд захидал илгээх замаар хамтран зохиогчдын эгнээг өргөтгөх, тогтоолын төслийг сайжруулах, нийтийн тохиролцоонд хүрэхүйцээр шинэчлэн найруулах ажлыг эрчимтэй зохион байгуулсан.
Энэ бүхний дүнд 2012 оны 11 дүгээр сарын 28-нд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 43 дахь Бүгд хуралдаанаар манай тогтоолын төслийг санал хураалтгүй консенсусаар баталлаа.
Манай тогтоолд (Монголыг оролцуулан) 49 орон хамтран зохиогчоор орсон бөгөөд үүний 22 нь АОХН-ийн Удирдах Зөвлөлийн гишүүн орон, үлдсэн нь АОХН-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцогч орнууд байна.
Тогтоолын онцлог, ач холбогдол
1. Манай улс 2002 онд Бичигтэн болох 10 жилийн асуудлаар НҮБ-д тогтоол оруулж байснаас хойш анх удаа шинэ асуудал дэвшүүлсэн шинэ тогтоол оруулж батлууллаа. Энэ хугацаанд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай ёслолын чанартай тогтоол, өмнөх тогтоолуудын үргэлжлэлийг батлуулж байсан.
2. Ардчиллын боловсролын тухай тогтоол нь АОХН-ийн орнууд, ялангуяа Удирдах Зөвлөл бараг бүрэн бүрдэлдэхүүнээрээ хамтран НҮБ-ын хүрээнд авч хэрэгжүүлсэн анхны албан ёсны бодитой арга хэмжээ болсноороо АОХН-ийн түүхэнд үлдэх чухал үйл явдал юм. Монгол Улс энэ бүхнийг удирдан зохион байгуулж амжилтад хүргэж чадсан нь манай дипломат үйл ажиллагааны нэр хүндийг улам өндөрт өргөлөө.
3. Ардчиллын тухай тодорхой үг хэллэг, заалттай тогтоолыг НҮБ-ын бүх гишүүн орон, түүний дотор ардчилсан бус гэгддэг улсуудаар дэмжүүлж чадсан нь том амжилт болсон.
4. АОХН, ялангуяа түүний иргэний нийгмийн төлөөллийн зүгээс олон жил (2002 оноос хойш) ярьж ирсэн, 2010 онд Литва улс дарга орон байхдаа нэг оролдоод бараагүй мөрөөдлийг бүтээсэн хэрэг боллоо гэж АОХН-ийн иргэний нийгмийн байгууллагууд тогтоол батлагдсаныг өндрөөр үнэлж байна.
5. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Боловсролын асуудлаархи НҮБ-ын Тусгай илтгэгч зэрэг институци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ардчиллын сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага зэрэг НҮБ-ийн нийт системийн хүрээнд ардчиллын боловсролын асуудлыг урагшлуулах зам нээлттэй боллоо.
6. Тогтоол санал хураалтгүй батлагдсан нь түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа санал, санаачилгад саад тотгор (зарим орон эсэргүүцэх зэргээр) учруулах боломж байхгүй гэсэн үг. Энэ утгаар маш өргөн хүрээтэй арга хэмжээ санаачлан хэрэгжүүлж болно.
7. Тогтоолд хамтран зохиогчоор орсон 48 (Монголыг хасаад) оронтой ардчиллын боловсролын талаар хамтран ажиллах, төсөл, арга хэмжээ зохион байгуулах боломж, бололцоо нээлттэй байх болно.
8. Тогтоолын заалтуудыг ашиглан, НҮБ, түүний системийн байгууллагуудаас дэмжлэг туслалцаа авах, Монголд олон улсын арга хэмжээ хамтран зохион байгуулах боломжтой. Тогтоолын үндсэн санаачлагч өөрийн улсад олон улсын арга хэмжээ зохион байгуулах давуу эрхтэй байдаг.
9. НҮБХХ, ЮНЕСКО, ЮНИСЕФ, Хүн амын сан, Ардчиллын сан, НҮБ-Эмэгтэйчүүд зэрэг байгууллагын шугамаар Монголд ардчиллын боловсролыг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх боломж нээгдэж байна.