logo
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа

2013/01/22
2013 оны 01 дүгээр сарын 19нд ХАХНХЯ-ны хурлын танхимд “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг ХАХНХ-ын Сайдын зөвлөлийн хурлаар оруулахаар бэлтгэн хэлэлцлээ. Уг хуралд ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир, СЗХҮТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, дэд захирал Д.Даника, Сэргээн засах хэрэгсэл, хиймэл эрхтэний үйлдвэрийн дарга Ж.Тогтохбаяр, Сургалт судалгааны газрын дарга Т.Батдулам, Удирдлага, санхүү, хяналт үнэлгээний газрын дарга Б.Одхүү, Нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Болд, Сэргээн засалт эмчилгээ оношлогоо эрт төвийн оношлогоо оролцооны газрын дарга Ө.Батжаргал болон ХБИХХ-ийн мэргэжилтнүүд оролцлоо.

   2006 онд НҮБ-ын 61-р чуулганаас батлагдсан "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конивенц"-ийг Монгол улс 2008 оны 12 сарын 19-нд УИХ-аар соёрхон баталсан. 2009 оны 5 сарын 13-ны өдөр НҮБ-аас Монгол улсыг энэхүү конвенцед нэгдэн орсон 53 дахь улс орноор бүртгэн авсан.
Энэхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конивенцийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр хүний эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх явдлыг хангах, хамгаалах, хөхүүлэн дэмжих, түүнчлэн тэдний нэр төр, нандин чанарыг хүндэтгэхэд оршидог юм. Тэр ч утгаараа конвенцийн хэрэгжүүлснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгарч байгаа нийгмийн сөрөг нөлөөллийг арилгах, тухайн оронд тэдгээр хүмүүс бусдын нэгэн адил иргэний, улс төрийн эдийн засгийн бүхий л хүрээнд оролцох явдлыг дэмжихэд нь чухал ач холбогдолтой хэмээн үздэг.
   Үүнтэй холбоотойгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг бэлтгэх хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт өрнүүлсэн төслийг ХАХНХ-ын Сайдын зөвлөлийн хурлаар оруулахаар бэлтгэн хэлэлцсэн. Мөн энэ хэлэлцүүлэг хурлын үеэр ХАХНХ-ын дэд сайд Э.Тамир ирэх 4 дүгээр сард зохион байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үндэсний чуулганы бэлтгэл ажлыг хангах, чуулганыг угтан хийх сарын аяны удирдамж, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх талаар болон СЗХҮТ-ийн үйл ажиллагаа, цаашдын стратеги зорилтын талаар санал солилцож чиглэл өгч ажиллажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш