logo
Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд улсын үзлэг явагдана

Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд улсын үзлэг явагдана

2013/01/22
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 6200 гаруй үндэсний стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд эдгээр стандартын 45 хувь нь олон улс, бүс нутаг, гадаад орны стандарттай нийцсэн байдаг ажээ.

Үндэсний стандартын 23% нь 1990 оноос өмнө, 18% нь 1991-2000 оны хооронд, 59% нь 2001 оноос хойш тус тус батлагдсан стандартууд мөрдөгдөж байна.
Эдгээр стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд 2013 оны эхний улиралд улсын үзлэгийг зохион байгуулах тухай Монгол Улсын Шадар Сайдын 2012 оны 42 дугаар тушаал гарч улсын хэмжээнд энэхүү ажлыг зохион байгуулах болжээ.
Үндэсний стандартыг олон улс, бүс нутаг, эдийн засгийн өндөр хөгжилтэй орны стандартчилал, тохирлын үнэлгээний талаар гаргасан зарчим, стандарт, баримт бичгүүдэд нийцүүлэн үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинг дээшлүүлэх замаар улс орны эдийн засгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэхэд энэхүү үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшингийн улсын үзлэгийн гол ач холбогдол оршиж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш