logo
“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөл дэмжигдлээ

“Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглах журмын тухай хуулийн төсөл дэмжигдлээ

2013/01/22
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Чингис хаан” нэр, “Чингис хааны албан ёсны хөрөг”, “Соёмбо” бэлгэдлийг хэрэглэх, ашиглахад хүндэтгэлтэй хандах, тэдгээрийг хэрэглэх, ашиглахтай холбогдсон журмын тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Г.Уянга, Ж.Батзандан нар Засгийн газарт өргөн барьсан билээ. Уг журмын төсөлд хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх, ашиглах тохиолдолд, иргэн нэр, хөрөг, бэлгэдлийг аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор хэрэглэх, ашиглах тохиолдолд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргах бөгөөд харин согтууруулах ундаа, тамхи болон тэдгээрийн барааны тэмдэг, сав, баглаа боодол, хайрцаганд хэрэглэхийг хориглосон заалт оруулж өгсөн билээ. ШӨХТГ-ын санаачлан боловсруулсан уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн бөгөөд тун удалгүй холбогдох байнгийн хороо ба УИХ-аар орж хэлэлцүүлэхээр болсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш