logo
Мино нөхрөөсөө салах өргөдөл өгчээ

Мино нөхрөөсөө салах өргөдөл өгчээ

2013/01/23
Дуучин Мино өнгөрсөн арван сард сүр дуулиантай хуримаа хийж гал голомтоо бадраасан билээ. Гэтэл хуримын шуугиан намжаагүй байхад хосуудын хамтын амьдрал хоёр тийш болсон сураг дуулдлаа. Учир нь хосууд дүүргийнхээ шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдлөө өгсөн байна. Одоогоор шүүхээс эвлэрэх магадлалтай хугацаа олгоод байгаа аж. Түүний нөхөр болох Х.Энхжин эхнэр Миногоосоо салсан тухайгаа таарсан хүн бүхэнд ярьж яваа гэнэ. Хосуудын салалтад ажил амьдралаа урлаг уран сайхантай хослуулах гэсэн Миногийн өдөр дутмын яриа, мөрийтэй тоглоомонд дурласан нөхөр  Х.Энхжин нь нөлөөлсөн бололтой. Тэдний сүр дуулиантай хуриманд ирсэн олны танил хүмүүсээс эцэг эхчүүд нь хоёр сарын дараа салах болсонд нүүрээ хийх газаргүй яваа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш