Хүүхэлдэйн арлыг нэгэн жаахан охины дурсгалд зориулан бүтээсэн юм. Арлын оршин суугч Дон Жулиан Сантана гэгч эр 50 жилийн өмнө усанд живсэн бяцхан охины цогцсыг олжээ. Хүүхэлдэй нь усанд хөвж явахыг ч мөн олж авчээ. Түүний сэтгэл маш их эмзэглэн гашуудаж, олсон тоглоомоо модноос өлгөж орхисон бөгөөд энэ нь нас барсан охины сүнсийг тайвшруулах байх хэмээн санасан байна. Мөн охины үхлээс үүдэлтэй муу ёрын элдэв ад зэтгэрийг ч зайлуулах дом болох биз гэж бодсон гэнэ. Ганц хүүхэлдэй хангалтгүй мэт Сантанад санагдсан тул сувгаас хүүхэлдэй шүүрдэн олж модонд өлгөсөөр, улмаар энд тэндхийн хогноос очиж хаягдал хүүхэлдэй цуглуулан авчирч модонд дүүжилсээр арлыг дүүргэж орхижээ. Түүгээр ч барахгүй өөрийн тарьж ургуулсан жимс, ногоогоо заран мөнгөөр нь хүүхэлдэй худалдан авдаг болжээ. Гэр бүлийнхнийх нь хэлж буйгаар аралд охины сүнс хорогдсон гэдэгт тэр итгэдэгт байсан гэнэ. Тэгээд хөөрхий охиныг баярлуулах гэж хүүхэлдэй цуглуулж байлаа.
Сантанаг амьд байхад энэ аралд жуулчид төдий л ирдэггүй байсан ч нас барснаас нь хойш олны хөл тасрахаа байсан юм. Арлын түүх, домогт сэдэвлэсэн шоу тоглолт ч зохиогддог болжээ.