logo
Түрүү булчирхайн хавдартай бол тамхиа хая

Түрүү булчирхайн хавдартай бол тамхиа хая

2011/07/26
Түрүү булчирхайн хавдартай хүн тамхи татдаг бол эмчилгээний дараа дахин сэдрэх, мөн амь насаа алдах магадлал харьцангуй өндөр байгааг Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэд шинэхэн судалгаагаараа баталлаа.

Тэд түрүү булчирхайн хавдраар 1986-2006 онд өвчилсөн 5366 эрэгтэйд судалгаа хийсэн бөгөөд өвчтөнүүдийн 1630 нь нас баржээ. Тамхи татдаггүй өвчтөнтэй харьцуулахад тамхичидын нас барах магадлал тун өндөр байв. Өдөрт хэдий чинээ олон ширхэг тамхи татдаг байх тусам эрсдэл төдий чинээ ихсэж байгааг ч судалгаа харуулав. Харин тамхиа хаяад 10 жил болсон хүний эрсдэл тамхи огт татдаггүй хүнийхтэй ижил хэмжээнд очиж чаджээ. Тиймээс хэрэв түрүү булчирхайн хавдартай гэдгээ мэдсэн л бол тамхиа нэн даруй хаяхыг эрдэмтэд эрчүүдэд зөвлөж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш