Монгол Улсад гадаадын олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь нь Хангуг улсаас гаралтай “Эв нэгдлийн Монголын сүм” юм. Энэ байгууллага залуусын тархийг угаан гудамжинд бараа заруулж, охид бүсгүйчүүдийг харийнхантай гэрлүүлсээр олон жилийн нүүрийг үзжээ. Энэ байгууллагын тухай дэлгэрэнгүй өгүүлье.
Тус шашин 1994 онд Монголд орж ирсэн бөгөөд “Эв нэгдлийн Монголын сүм” нь 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байжээ. Мүүнийн шашин нь 1940-өөд оны үеэс Солонгосын Сан мён мүүн гэгч эрээс үүсэлтэй ажээ. Сан мён мүүн нь 1920 онд төрсөн бөгөөд тэрээр 1936 онд 16 настайдаа Есүстэй уулзсан гэх яриа дэгдээснээр түүний шашны үйл хэрэг эхэлжээ. Тэрээр өөрийгөө би Есүс Христийн хоёрдагч төрөл, хүн төрөлхтөн бүгд нүгэлтэй учраас миний үгээр явах ёстой гэж үзэл баримтлалыг номлодог байна. Энэ бол Мүүнийн шашны гол үзэл баримтлал юм. Дэлхий даяар Мүүнийхэн энх тайвныг тогтоох нэрээр хачирхалтай үзэл санаагаа түгээн, залуусыг хооронд нь гэрлүүлж, тэднээр гудамжинд бараа бүтээгдэхүүн заруулдаг байна. Шашныг үндэслэгч Мүүн “хүн эхнэр нөхрөө сонгох чадваргүй байдаг” хэмээн залуусын тархийг угааж эхнэр нөхөр сонгон өгч тэднийг хооронд нь гэрлүүлдэг байна. Монголд жилд доод тал нь 100 орчим залуусыг хооронд нь гэрлүүлдэг гэх мэдээлэл байна. Түүнээс доод тал нь 20 гаруй охид бүсгүйчүүдийг гадаадын иргэнтэй гэрлүүлдэг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Солонгос эртэй гэрлэсэн эмэгтэйчүүд дарамтанд ороод ирж байсан нь ч бий ажээ. Мүүнийхэн бүтэн сайн бүр XIII хороололд байрлах дөрвөн давхар шар байшинд цуглаанаа хийдэг байна. Цуглаанд ирсэн залуус Мүүн, түүний эхнэрийн зурагны өмнө “Жинхэнэ аав ээж минь нүгэл хилэнцээс минь салгаж өгөөч, би таны төлөө бие сэтгэлээ зориулна” хэмээн чанга дуугаар уйлан мөргөл үйлддэг байна. Залууст Мүүнийхэн аав ээж тань бүгд нүгэлтэй тул Мүүн болон түүний эхнэрийг жинхэнэ аав ээж тань гэж сургадаг байна. Одоогоор “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тогтмол үйл ажилгаанд 700-800 оюутан залуус оролцдог ажээ.
Залуус дэвтэр, бал, оймс өндөр үнээр зарж сүмдээ хандивладаг
Залуус зах дээрээс хямд үнэтэй бал дэвтэр, бичгийн хэрэгсэл, оймс, салфетка худалдан авч гудамжинд гаран хүмүүсийг хуурч мэхлэн хэд дахин нэмж заран мөнгөө Мүүнийн шашинд оруулдаг байна. Тэд 400 төгрөгний балаа 1000 төгрөг болгон худалддаг ажээ. Гудамжинд явж байхад “Би хүүхдийн төлөө буяны байгуулагаас явж байна, таны бараа худалдан авч оруулсан мөнгө буяны үйлсэд зарцуулагдана гээд л залуучууд гүйгээд ирдэг. Энэ бол Мүүнийн шашны залуус юм. Сүхбаатарын талбайд бараа зарж явсан, Энхжаргал гэдэг охинтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Тэрээр “Тэмдэглэлийн дэвтэр хүүхдийн оймс, бичгийн хэрэгсэл байна, худалдаж авах уу” гээд хүрээд ирлээ.
-Чи хаанаас явж байгаа юм бэ?
-Хувиараа
-Энэ шоо, бал хэд вэ?
-Мянган төгрөгний бал. Шоо нь 1200.
-Энэ бал 500 төгрөгөөр зардаг бал шүү дээ?
-800 төгрөг гэдэг л дээ. Гэхдээ ашиг гаргахын тулд үнэ нэмж зарах нь ойлгомжтой шүү дээ. /Түүний зардаг бал, шоо нь 400-500 төгрөгөөс хэтрэхгүй/
-Чи хувиараа явж байгаа гэж үү. Эв нэгдлийн хөдөлгөөнөөс яваа юм биш үү?
-Хөдөлгөөнөөс явж байгаа нь үнэн. Гэхдээ намайг хөдөлгөөнөөс зар гэж хэлээгүй, сайн дураараа явж байна. Бид эндээс амьдрах гарцыг хардаг, ойлгох зүйл олон.
-Танай хөдөлгөөнийхөн Мүүнийн шашинд итгэх болсон шалтгаан нь юу вэ?
-Мүүнист шашны урсгал биш шүү дээ. Мүүн гэдэг хүнд нь биш үзэл бодолд нь итгэдэг. Тэр хүний үзэл бодол бол агуу.
-Мүүний сургаалиар гэрлэхийг зөвшөөрч байна гэсэн үг үү?
-Адислал уу /Залуусыг хооронд нь Мүүн гэрлэх ёслол үйлдэхийг хэлдэг аж/. Мэдээж зөвшөөрдөг. Яагаад болохгүй гэж. Миний сонголт шүү дээ.
Түүнтэй ийнхүү ярилцсан юм. Оруулж ирсэн мөнгийг нь шашны тэргүүд нь “Хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулна” хэмээн тайлбарладаг ажээ. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Америк, Япон явж өнөөх л бараа зарах ажлаа өдөр шөнөгүй хийдэг ажээ. Залуус сараар төдийгүй, хэд хэдэн жилээр явж бараа зарах ажлаа хийх нь бий. Ингэж гадаад орнууд руу гаргахдаа төсөл хөтөлбөр, соёлын солилцоо нэрээр гаргадаг байна.
Мүүнистийн шашинд зургаан жил яваад гарсан нэгэн эмэгтэйн хэлснээр “Мүүнийн шашинд орсон оюутан залуус гол төлөв шашныхаа ажил, бараагаа зарах, сургааль номлолоо унших, мөргөл үйлдэх гээд хичээл номондоо суралцах нь багасдаг. Шашинд идэвхтэй явсан залуусын ихэнх нь хичээл номноосоо завсарддаг. Мэдлэг боловсролгүй, хоосон шүтлэгээс өөр зүйлгүй суль дорой нэгэн болдог” талаар ихэд гомдлонгуй ярьж байсан юм.
Мүүнийнхэн ихэвчлэн оюун санаа үзэл баримтлал нь төлөвшөөгүй хөдөө орон нутгаас ирсэн их дээд сургуулийн I, II курсын оюутнуудыг удирдагч бэлтгэх сургалт, танин мэдэхүйн лекц сонсгох нэрийдлээр урьж шашиндаа уруу татдаг байна. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад төдийгүй Өвөрхангай, Дорнод, Ховд гээд 10 гаруй аймгуудад салбараа нээн ажиллуулж, залуусыг бараа заруулдаг байна. Монголд эл шашныг Сан мён мүүний үнэнч шавь гэх Кан удирддаг бөгөөд тэрээр нэлээд хүчээ авч буй нэгэн аж.
Эв нэгдлийн сүм нь нийгэмд Ертөнц дахины энх тайвны монголын холбоо нэрээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Мүүний сургааль үзэл баримтлалтай нэгтэй олон байгууллага байдгийг тэнд гишүүнээр элсэж байсан баттай эх сурвалжууд мэдээлж байна. Оюуны эрэл-Оюутны холбоо нь хүнлэг үзэл, хүмүүжлийн боловсрол, ёс суртахуунлиг иргэн бэлтгэх нэрийдлээр оюутнуудыг Мүүнийн шашиндаа урвуулахыг хичээдэг байна. Харин сурагчдыг өөрийн шашиндаа оруулах ажлыг “Залгамжлагч холбоо” төрийн бус байгууллага гүйцэтгэдэг. Гэр бүлийн Монголын холбоо, Энхийн төлөө үйлчлэхүй гээд шашны бизнестээ залуусыг татан оруулахад нь гар бие болон оролцдог байгууллага олон.
Эв нэгдлийн сүмийн Улаанбаатар хотод л гэхэд үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө чинээ олон бий. XIII хороололд байрлах дөрвөн давхар шар барилга, зуун айлд 68 айлын орон сууц, XIX дүгээр хороололд томоохон заалтай хоёр давхар барилга бий. Эд бүгдэд бохир бизнесээ хийх, тогтмол шашны номлолоо үйлддэг байна. Мөн энэ шашины үйл ажиллагаанд Энх-Орчлон дээд сургууль ч багтдаг. Энх-Орчлон дээд сургуулиар дамжуулан оюутнуудыг шашиндаа ихээр оруулдаг бөгөөд эл сургуульд Мүүнийн шашны номлогчид ч багшилдаг. Оюутан залуус амьдардаг 3-4 өрөө байрууд Улаанбаатар хотод 10 гаруй бий. Тэдгээр байруудад залуус шашны номлолоо сонсгож, тогтмол Мүүнийн төлөө мөргөж залбиран, өдөр болгон гудамжинд гар ч бараа зарж амьдардаг байна.
Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Баянгол амралтын газар энэ байгууллагын эзэмшил. Тус амралтанд оюутан залуусыг зуны турш ээлж ээлжээр аваачин, өдөр шөнөгүй Мүүнийн сургаалийг номлодгийг баттай эх сурвалж мэдээлж байна. Тэр ч бүү хэл залуусыг дахин төрүүлэх, нүгэлийг нь ариусгах гээд санаанд оромгүй зүйлийг хийлгэдэг байна. Өндөр чулуун дээрээс, ар нуруугаар нь унагах, ар тийш нь ус руу түлхэх гээд залуусыг тарчлаан зовоох үйлдлүүдийг хийлгэдэг. Мүүнд итгэж байвал чулуун дээрээс унах ёстой, унаагүй тохиолдолд чи Мүүнд итгэхгүй байна хэмээн зэмлэдэг байна.
СУИС-ын урд байрлах Чам Зон гоо хүрээ төвийн ихэнх нь Мүүнистүүдийн эзэмшил. Энд дээрх байгууллагуудын удирдлагууд суудаг ажээ.
Дэлхийн энх тайвныг тогтооно гэх нэрийдлээр улс төрчдийг хууран мэхлэж өөрсдөдөө татдаг аж. Гэтэл манай улсын томоохон улс төрчид төдийлөн сайн мэддэггүй үйл ажилагааг нь дэмжин сайшаадаг гэмтэй. Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын ивээл дор эхлүүлж байсан “Монгол тэмүүлэл” аян ч энэ шашнаас үүсэлтэй. 2009 онд Улаанбаатар хотноо болсон Энхийн их наадмын хаалтын УИХ-ын гишүүн Сангийн сайд С.Баярцогт “Хүндэт мүүнийн сургаалийг дэмжин, энх тайвны төлөө хувь нэмрээ оруулна” хэмээн мэдэгдэж байсан юм. Мүүнистүүдийн гар хөл болсон залуучууд УИХ-ын 2008 оны сонгуульд өрсөлдсөн байдаг. Үндэсний шинэ намаас гурав нь дэвшсэн бол, Баянгол, Чингэлтэй дүүрэгт хоёр нь бие даан нэр дэвшиж хэн нь ч гараагүй юм. Тэдний сонгуульд өрсөлдөж эрх мэдэл авах гол зорилго нь Монгол Улсад Мүүнийн сургаалийг түгээн дэлгэрүүлэх үндэсний оюун санаа, үзэл баримтлалд нөлөөлөх, өөрсдийн эрх ашгаа хамгаалахыг санаархаж байгаа нь ойлгомжтой хэрэг.
Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 7-ийн 5-д зааснаар “Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 7-ийн 7-д зааснаар Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.
Эв нэгдлийн сүмээс ирэх сарын 26-27-нд Улаанбаатар хотноо “Энхийн их наадам” нэртэй арга хэмжээ зохион байгуулахаар болоод буй. Энэ үйл ажиллагаагаа буурай орнуудад зохион байгуулдаг бөгөөд олон нийтийг өөрсдөдөө татах нэгэн хэрэгсэл болдог байна.
Эв нэгдлийн сүмийн үйл ажиллагаа Монгол Улсын хууль төдийгүй, үндэсний эрх ашиг, ёс заншилд ноцтойгоор халдаж байгаа юм биш биз. Эрх мэдэлтнүүд минь энэ бүхнийг анхааралдаа авч хяналт явуулах шаардлага байна.
Үргэлжлэл бий...
А.Бодь