Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр НҮБ-ын суурин төлөөлөлөгч хатагтай Сэзин Синаноглуг хүлээн авч уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Цаг зав гарган хүлээн авсанд хатагтай талархлаа илэрхийлээд ойрын дөрвөн жилд НҮБ-аас Монголд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулахдаа тогтвортой эдийн засгийн хөгжил, засаглал хүний эрх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, байгаль орчин, гамшгаас урьдчилан сэргийлэх гэсэн дөрвөн үндсэн зорилтод үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний тэргүүлсэн Засгийн газрын манлайлал чухал гэж тэрбээр ярилаа.
НҮБ-ын гол дөрвөн чиглэл Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилтуудтай нийцэж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийллээ. Хийхээр төлөвлөсөн болоод хийж хэрэгжүүлж эхлүүлсэн ажлууд олон байгаа. Мянганы хөгжлийн зорилтыг лоозон биш тодорхой ажил болгоход хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлээд энэ онд хийхээр төлөвлөсөн зарим ажлуудаа танилцууллаа.