Австри Улсад төвтэй Авлигын эсрэг олон улсын академийн захирал ноён М. Крутнер Гадаад харилцааны сайд Л.Болдод захидал ирүүлж, энэ оны 4 дүгээр сарын 29-нд Улаанбаатар хотноо болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд урьсныг талархан хүлээн авч байгаагаа мэдэгджээ.
Тэрбээр захидалдаа “Ардчиллын чадамжийг бэхжүүлэхэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн үүрэг нэн чухал бөгөөд тустай” болохыг тэмдэглэж, “Хамтын нийгэмлэг нь үйл ажиллагаагаа өнөөгийн дэлхий дахины өмнө тулгарч буй гол гол асуудалд чиглүүлж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм” гэжээ.
Монгол Улс авлигаас урьдчилан сэргийлэх, түүний эсрэг тэмцэлд хариуцлагатай хандаж, хүч чармайлт тавьж байгааг сайшаан тэмдэглэж, Монгол Улсад ирэх үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Саяхан манай улсын Ерөнхийлөгч Авлигын эсрэг олон улсын Академийг олон улсын байгууллага болгон үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн Батламж жуух бичигт гарын үсэг зурсан юм. Монгол Улсын АОХН-ийг даргалахдаа тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж буй таван асуудлын нэг нь авилгыг үл тэвчих орчин бий болгох тухай юм.