Нийслэлийн цагдаагийн байгууллагаас иргэдийнхээ амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлийг хангасан "Аюулгүй амгалан-Улаанбаатар" хот бий болгох зорилгоор дүүргүүдийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга нартай хамтран дараах ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх саналын уулзалт ярилцлагыг зохион байгуулжээ.
Нийгмийн хэв журам сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухааны ололт, орчин үеийн дэвшилтэт техник, технологийг өргөнөөр ашиглаж, гудамж, талбайг хяналтын телекамер, гэрэлтүүлэгтэй болгох талаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэн, шинэчлэх замаар 2013-2014 онд Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайг телекамерын буюу төрийн үйлчилгээний хяналтын нэгдсэн системд бүрэн хамруулах, байнга архидан согтуурдаг эрхэлсэн тодорхой ажилгүй, орон гэргүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлж мөн гудамж талбай, үзвэр үйлчилгээний газраар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран урамшилтай эргүүлүүдийг ажиллуулах, насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран "Таны хүүхэд яг одоо хаана байна" гэсэн агуулга бүхий санамж, сэрэмжлүүлгийг бэлтгэн, олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хохирогчдыг хамгаалах байр байгуулах ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зэрэг сэдвүүдээр харилцан ярилцжээ.