Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Иргэдэд үйлчлэх төв"-ийг Сонгинохайрхан дүүргийн Драгон авто вокзалд нээлээ.
---Хууль зүйн яамнаас санаачлан "Олон нийт, цагдаа хамтын ажиллагааны хөтөлбөр"-ийн хүрээнд "Иргэдэд үйлчлэх төв"-ийг Улаанбаатар хотын төв Нийслэлийн 45 дугаар дунд сургуулийн урд талд анх 2012 оны 12 дугаар сард барьж ашиглалтад оруулсан, мөн Баянзүрх дүүрэг Амгаланд уг төвийг байгуулахаар барьж байна.
---"Иргэдэд үйлчлэх төв" нь камерын системтэй бөгөөд ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй шууд холбогдож, иргэдэд 24 цагийн турш түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх юм байна. Цаашид "Иргэдэд үйлчлэх төв"-ийг шаардлагатай газруудад барьж, цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд улам ойртуулна гэж үзэж байгаа ажээ.