Долоон цаг болж хичээлийн бэлтгэл эхэллээ. Нүүрэн дээрээ дахин нэг нүүр зурж хүүхэд айлгана гэдэг урлаг. Энэхүү нарийн чимхлүүр ажил маань л хичээлийн бэлтгэл юм шүү дээ. Цагаа харвал хичээл эхлэхэд гучин минут дутуу байна. Аажуу тайван дөхье гэж бодоод гэрээс гарч автобусны буудал руу алхлаа.
Кондуктор нь муухай хашгичих микронд буруу харан буланд чихүүлэн суув. Чихэнд чийртэй гуугачаа гол зурахыг үл тоон удаан суулаа. Нэг үгээр бүр ижил дасал болчихож. Хүмүүс уурлаж байж сая нэг юм өнөөх микрог хөдөлгөж байна. Хөдлөөд овоо явж байтал замын цагдаа гэх хар хувцастай хачин эр гар өргөж шүгэлээ тасхийлгэн микрог зогсоов. Бичиг баримт элдэв дээдийн зүйлийг шалгааж өө сэв эрсээр энүүхэнд 20 минутыг авлаа.
Арваад буудлын цаана байх сургууль минь миний нүдэнд харагдах боловч үнэндээ энэ бол хий үзэгдэл. Утаатай хотод арван буудлын цаадах сургууль яаж харагдах вэ дээ. Буугаад гүйе гэхээр “газар хатуу тэнгэр хол”, над дахиад унаанд суух мөнгө байхгүй. Миний хичээлийн цаг өнгөрөв бололтой. Тэгж байтал хамт явсан зорчигчид бухимдаж эхэллээ. “Энэ микрог харахад өнгө үзэмж сайтай боломжийн байхад чинь, хаанаас нь өө эрдэг байна аа?” хэмээн зорчигчид үглэцгээнэ. Жолооч цагдаагийн аргыг олох гэж өмнө хойно нь гаран гүйх боловч цаадах нь тэс хөндлөн гэдийнэ.
Жолоочийг сонсох бүү хэл дараагийнхаа машиныг харуулдаж байгаа нь илт. Зорчигчдын алба, ажлын цаг урссаар л. Бидний дундаас нэг залуухан бүсгүй микроноос буун харайгаад, замын цагдаад: “Бид ажилтай амьдралтай хүмүүс. Хурдхан шиг зохицуулаад орхи” гэхэд, нөгөө цагдаа хээв нэг: “Хоёр мянган төгрөгөө өгөөд явна биз” гэж хариулах нь дуулдав. Нэг биш, гурав биш бүр гучин минутын турш хоёрхон мянган төгрөг авах гэж 20 хүнийг чирэгдүүлдэг замын цагдаа нарыг яанам бэ?
Цалинг нь нэмэх үү?
Б.Ууганцэцэг