ХАХНХЯам нь гэр бүлийн бат бөх байдлыг хамгаалж, хадгалах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Нэн тэргүүнд хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн нь хүүхдийг эдийн засгийн баталгаатай орчинд өсөх нөхцлийг бүрдүүлсэн. Энэ бол гэр бүлийг дэмжих төрөөс баримталж байгаа бодлогын нэг хэлбэр юм. Цаашдаа зөв Монгол хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх асуудлыг төрийн бодлогын хэмжээнд тавихаар ажиллаж байна хэмээн ХАХНХ-ын сайд хэлсэн байна.
Хуучин хүүхдийн мөнгө олголтоос хэмнэгдэн үлдсэн мөнгийг төвлөрсөн төсөвт буцаж татаж өөр төсвийн эх үүсгэвэрт зарцуулдаг байсан. Тэгвэл хүний хөгжил сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар одоо дээрх хэмнэлтийн мөнгийг хүүхдийн хөгжилд зарцуулдаг байхаар хуулчилж өгсөн. Ингэснээрээ хүүхдийн мөнгөө аваагүйгээс үүссэн төсөвт хуримтлагдсан мөнгийг зөвхөн хүүхдэд хаяглан зарцуулж байх хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Тухайн жил батлагдсан төсөв 100 хувь зөвхөн хүүхдэд чиглэсэн хөрөнгө оруулалт болох юм.
Хүн амынхаа өсөлтийн бодлого дээр гол бодлогоо чиглүүлж ажиллаж байгаа ХАХНХЯам орон нутгуудад Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийг шинээр байгуулсан. Ер нь цаашдаа хичээллийн бус цагаар хүүхдийн олж авах ёстой мэдлэгэ, мэдээлэл, зөв хүмүүжлийн орчныг бий болгохын тулд 21 аймаг, 9-н дүүрэгт Хүүхэд хөгжлийн ордоныг байгуулна. гибйж21 аймагт 2 гол зорилт хүүхэд хөгжлийн ордоныг байгуулна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвүүдийг ч байгуулахаар төлөвлөгөөт ажил эхэлсэн, зураг төсөл хийгдэж байгааг салбарын сайд орон нутгийн иргэд онцлон хэлсэн. Ирэх 2014 оны төсөв дээр Хүүхэд хөгжлийн ордоныг байгуулах хөрөнгө оруулалт суулгагдсанаар ажил эхлэнэ гэлээ.