logo
 “Хурд”-ын Отгонбаяр сургагч багшаар ажиллана

“Хурд”-ын Отгонбаяр сургагч багшаар ажиллана

2013/01/29
Боловсрол, шинжлэх ухааны яам хүүхэд нэг бүрийг орхигдуулалгүй хөгжүүлэх зорилгоор “Авьяас” үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Хоёр сарын өмнө урлаг, спорт, шинжлэх ухааны салбарт амжилттай ажиллаж яваа 21 хүнийг “Авьяас” хөтөлбөрийн үндэсний сургагч багшаар сонгож ажиллуулах болсноо зарласан.
Тэдгээрийн нэг нь “Хурд” хамтлагийн гитарчин Отгонбаяр. Хүүхэд нэг бүрийн сонирхол, авьяасыг нь нээж хөгжүүлэх, өөрөө хөгжихөд нь туслах нь сургагч багшийн үүрэг. Отгонбаярын хувьд нийслэлийн 52-р дунд сургуулийн дэргэд амьд хөгжмийн дугуйлан хичээллүүлж эхэлжээ. Хөгжимд сонирхолтой 17 хүүхэд түүний дугуйланд элсэж, гитар, бөмбөр хэрхэн тоглохыг сурч байна. “Авьяас” хөтөлбөр хэрэгжсэнээр эдгээр хүүхдүүд ямар амжилтад хүрсэн бэ гэдгийг ирэх зургадугаар сарын нэгэнд болох фестивалиас харж болох юм. Харин эдгээр хүүхдүүдийг нэгтгэн рок хамтлаг байгуулж, өөрсдийнх нь зохиосон үг, аяаар дуу бүтээж ирэх зургадугаар сарын нэгэнд жинхэнэ бяц авна хэмээн алдарт гитарчин маань амлаж байсан юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш