logo
Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар уулзаж ярилцав

Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар уулзаж ярилцав

2013/01/29
Зам, тээврийн сайд А.Гансүх, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавыг энэ сарын 25-нд хүлээн авч уулзлаа. Уг уулзалтад Зам, тээврийн болон Хөдөлмөрийн яамны холбогдох албаны хүмүүс оролцож, “Ажлын байр, хөрөнгө оруулалт”-ын асуудлаар хамтарч ажиллах талаараа зарчмын хувьд нэгдсэн ойлголтод хүрч, ажлын уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах талаараа ярилцсан юм.

Зам, тээврийн сайд А.Гансүх уулзалтын үеэр “2013 онд авто зам, төмөр замын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Бид бүтээн байгуулалтын ажилд үндэсний компаниудаа дэмжиж ажиллах бодлогыг барьж байгаа. Зайлшгүй шаардлагатай, нарийн мэргэжил шаардсан ажилд л гадны ажиллах хүч авахыг чухалчилна” гэдгийг онцолсон юм.

Харин хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Зам, тээврийн яамны удирдлагуудад хандаж “Та бүхэн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгүүлэх тендерт шалгарсан компаниуддаа монгол ажилчид авах, дагалдуулах хэрэгтэй гэсэн нөхцлийг тавимаар байна. Мөн Хөдөлмөрийн яамны зүгээс мэргэжил олгох, мэргэжилтэй ажилчин бэлтгэх богино хугацааны сургалтуудыг зохион байгуулж байгаа. Эндээс төгсөгчдийг компаниуд дагалдангаар ажиллуулаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс эхлээд цалинжуулаад, эргээд өөрсдийн ажиллах хүчинтэй, иргэдээ ажилтай болгоход бодлогоор дэмжихийг хүсье” гэв.

Түүнчлэн тэрбээр гадаадаас ажиллах хүч оруулж ирэх компаниуд хүнийхээ тоог үнэн зөвөөр гаргаж өгдөггүйгээс Засгийн газрын квотыг хоосон тоогоор хаадаг тал дээр хяналт тавихыг холбогдох албаны хүмүүст анхааруулсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш