Зам, тээврийн сайд А.Гансүх, Стандартчилал, хэмжилзүйн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван нар 2013 оны 01-р сарын 22-ны өдөр уулзаж, 2 байгууллагын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Энэхүү уулзалтанд тус яамны газрын дарга нар, СХЗГ-ын холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтэн нар оролцлоо. Уулзалтаар цаашид “Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага” MNS6278 : 2011 стандартыг хэрхэн хэрэгжүүлэх талаар, мөн “Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг” MNS 4410 : 2002 стандартыг улсын хэмжээнд иж бүрэн шинэчлэх асуудал, Төмөр замын салбарын стандартуудыг шинээр боловсруулах ажлын хэсэг байгуулах болон автотээврийн салбарт тохирлын үнэлгээний байгууллагыг бий болгох зэрэг асуудлаар санал солилцож, холбогдох шийдвэрт хүрлээ.