logo
Эмч нарын өглөөний үзлэг

Эмч нарын өглөөний үзлэг

2013/01/29
Нэг палатанд гурван өвчтөн хэвтэнэ. Эмч ээлж дараалан жижүүрийн сувилагчаас онош, эмчилгээ зэргийг асууна.
Эмч:
-Энэ яасан хүн билээ?
Сувилагч:
-Цагаан мах нь эргэчихсэн юм. Шамбарамтай.
Эмч:
-Ямар эмчилгээ хийж байна.
Сувилагч:
-Йод түрхэж байгаа.
Эмч:
-Гомдол санал байна уу?
Өвчтөн:
-Байхгүй.
Дараагийн өвчтөн.
Эмч:
-Энэ яасан хүн билээ.
Сувилагч:
-Цагаан мах нь эргэчихсэн.
Эмч:
-Ямар эмчилгээ хийж байна.
Сувилагч:
-Йодоор арчиж байгаа.
Эмч:
-Гомдол санал байна уу?
Өвчтөн:
-Байхгүй.
Гурав дахь өвчтөн.
Эмч:
-Харин энэ яасан хүн билээ?
Сувилагч:
-Хоолой нь өвдсөн.
Эмч:
-Ямар эмчилгээ хийж байна.
Сувилагч:
-Йодоор арчиж байгаа.
Эмч:
-Гомдол санал байна уу?
Өвчтөн:
-Йодоор арчихдаа надаас л эхэлж баймаар байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш