Өчигдөр Шонхор сувгаар гарсан “Цензургүй яриа” нэвтрүүлэгт хотын дарга Э.Бат-үүл оролцож, сайн сэтгүүлчийн сайн асуултуудад цензургүй хариулж харагдсан. Харин яагаад ч юм сэтгүүййлчийн “Та хүүхдийн паркийн асуудлаар ямар байр суурьтай байна вэ, та энэ 7 хоногт болох нээлттэй нэвтрүүлэгт очих уу” гэсэн асуултад тун ч цензуртайгаар ярьж , гацаж түгдэрч байснаа тодорхой хариултаас зугтаж, хаа хамаагүй стадионы яриа руу ороод явчихсан нь олны гайхшралыг төрүүлсэн гэхэд болно. Бас паркийн талаар ярилцах нэвтрүүлэгт очиж амжихгүй гэж бултав. Манай улс төрчид дотроо харьцангуй шулуун шударга гэгддэг баатар маань хүүхдийн паркийг буцааж тэдэнд нь бүрэн утгаар нь ашиглуулдаг болгох гэж тэмцэж байгаа ажилд яагаад ингэж хүнийрхүү хүйтэн хөндий хандах болов гэдэг нь асуултын тэмдэгтэй үлдэж басхүү олонд хардах хардлага төрүүлсэн нь нууц биш юм.