logo
Энхийг сахиулагчдад чухал журмыг баталлаа

Энхийг сахиулагчдад чухал журмыг баталлаа

2013/01/30
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн зохих заалтыг үндэслэн “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох Цэргийн баг, цэргийн алба хаагчдын албан хэрэгцээнд мөнгө олгох журам”-ыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталлаа. Энхийг сахиулагчдад чухалд тооцогдох энэ журмыг 2 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөнө.

Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Цэргийн баг, цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, ар талын хангалт, засвар үйлчилгээг тасралтгүй явуулах, ЦАХ-дын амрах нөхцлийг бүрдүүлэх, тухайн улсад иргэн-цэргийн харилцааны ажиллагаа явуулах, эх орон, Зэвсэгт хүчнээ сурталчлах болон бусад болзошгүй зардлын санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх зорилгоор уг журмыг гаргасан юм. Журамд зааснаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа Үндэсний ахлах төлөөлөгч нарт 1200, төлөөлөгч, холбогч офицерт 800 ам. доллар нэг удаа олгоно.  Харин Цэргийн багийн хувьд гүйцэтгэх үүрэг, ажиллагааны төрөл, хүний тооноос хамаарч ялгавартай байдлаар буюу 1000-2000 ам. доллар олгох юм.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш