logo
Хууль зүйн сайд цагдаагийн удирдлагуудад чиглэл өглөө

Хууль зүйн сайд цагдаагийн удирдлагуудад чиглэл өглөө

2013/02/01
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход анхаарч ажиллахыг цагдаагийн удирдлагуудад санууллаа.
Улаанбаатар хотын замын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашинуудыг улсын дугаараар нь ангилан замын хөдөлгөөнд оруулж байгаа тул иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх болсон. Хэдийгээр иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хурдан шуурхай, аюулгүй зорчиход холбогдох байгууллагуудаас анхаарч байгаа ч зорчигчид халаасны хулгайчид эд зүйлсээ алдах нь их байна. Тиймээс халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд нийтийн тээврийн хэрэгслүүд болон автобусны буудлыг камержуулах, шаардлагатай хүн хүчийг төвлөрүүлэн ажиллахыг даалгав.
Түүнчлэн урин дулаан цаг ирж, охид эмэгтэйчүүд хувцсаа нимгэлэх үеэр хүчингийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг гарч болзошгүй газруудад эргүүлийн цагдаа нарын хүчийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах үүрэг өглөө. Мөн хохирогч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч, сэтгэл зүйчид болон эмэгтэй мөрдөн байцаагчдын баг бүрдүүлж сургалт зохион байгуулах, олон нийтийг сонор сэрэмжтэй байлгахад дорвитой ахиц гарган ажиллахыг үүрэг болгов.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш