Монгол Улсад сүүлийн 5 жилд хүн худалдаалах гэмт хэргийн 71 холбогдогч, 129 хохирогчтой 51 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, арга хэлбэр нь улам нарийсч байгаа нь анхаарал татаж байна.
Нэг. Эрх зүйн орчин:
2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Хүн худалдаалахтай тэмцэх тухай” хууль батлагдаж, уг хуулийн 5.7-д “цагдаа, тагнуулын байгууллага нь хүн худалдаалах үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийг хэрэгжүүлж хүн худалдаалахтай холбоотой зар сурталчилгаанд хяналт тавина” гэж заасан. Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 27 дугаар зүйл “Мөрдөн байцаалт явуулах байгууллага” гэсэн хэсгийн 1 дүгээр зүйлд Тагнуулын байгууллага өөрсдөө илрүүлсэн Эрүүгийн хуулийн 113-р зүйлд /Хүн худалдаалах/ заасан гэмт хэрэгт мөрдөн байцаалт явуулахаар болсон.
Мөн хуулийн 6 дугаар зүйлд: Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөл байгуулна гэж заасан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/47 тоот тушаалаар 2012 оны 03 сарын 19-ний өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дэргэд Дэд Зөвлөлийг байгуулсан.
Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд ХЗДХЯ, БСШУЯ, БОАЖЯ, ЭМЯ, НХХЯ, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын эрх бүхий албан тушаалтнууд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн нийт 20 гишүүн багтсан.
Хоёр. ХХГХ-ийн зуучлагч, зохион байгуулагч этгээдүүдийн үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлтүүд:

* Биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд хэн нэгний захиалгаар, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн шинээр охид, эмэгтэйчүүдийг элсүүлэх, улмаар зуучилж хил гаргах үйлдэл идэвхжих шинжтэй байгаа.
* Энэ төрлийн гэмт хэрэгт хохирогч болох нь тогтоогдсон иргэд ихэвчлэн өндөр цалинтай ажил хийх, амьдралаа дээшлүүлэх зорилгоор зар сурталчилгааны дагуу хандаж, тодорхой зуучлалаар гадагш гарч гэмт халдлагад өртөж, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд ордог. Ялангуяа БНХАУ-д очсон монгол охид, эмэгтэйчүүд урд нь сайн дураар биеэ үнэлж байсан болон дээрх гэмт хэргийн хохирогч болж байсан монгол охид, эмэгтэйчүүдээр дамжин /зуучлуулан/ биеэ үнэлэх замд орж байна.
* Энэ гэмт хэргийн зуучлагч, зохион байгуулагчид охид, эмэгтэйчүүдийг насаар нь ангилж зэрэглэл тогтоож байна. 35-40 орчим насны монгол эмэгтэйчүүдийг хөдөө тосгонд зарах тохиолдол сүүлийн үед гарах болсон. Харин залуу охидуудыг Хөх хот, Бээжин, Ордос, Макао, Шанхай зэрэг хотуудад худалдаж, биеийг нь үнэлүүлж байна.
* Ялангуяа Шанхай, Макаод монгол охид, эмэгтэйчүүдийг кодолж нууцаар биеийг нь үнэлүүлдэг байна.
* Хятадын орон нутгийн зам дагуу шинээр баригдсан жуулчны баазуудад монгол охид, эмэгтэйчүүд биеэ үнэлдэг бөгөөд тухайн газруудад баян чинээлэг хятад иргэд тэднийг өндөр үнээр худалдан авч биеийг нь үнэлүүлдэг болсон байна.
* Энэ гэмт хэргийн эзэн холбогдогч, захиалагч, зуучлагч иргэд Монгол Улсад ирж охид, эмэгтэйчүүдийг янз бүрийн аргаар элсүүлэх бодлого баримтлах болсон. Ингэхдээ тэд охид, эмэгтэйчүүдийн ар гэр, амьдрал ахуйг сайтар судлан хил залгаа аймаг, сумдаас ажилд шалгаруулж авах, гадаадад сургуульд суралцуулах, тухайн газарт нь өндөр цалин хөлс амлаж ажиллуулах зэргээр элсүүлж байна.

Анхаарах асуудлууд:
Дараах хүчин зүйлс хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдэх эрсдлийг бий болгож байна. Үүнд:
* Иргэдийн гадаадад сурч, ажиллаж амьдрах гэсэн хүсэл эрмэлзэл

* Хүүхдэд олгож байгаа төрсний гэрчилгээ нь зураггүй байдгаас төрсний гэрчилгээ нь гадаадад зорчих гэж байгаа хүүхдийнх мөн эсэхийг хянах, шууд тогтоох боломж муу байдал
* Иргэдийн өдөр тутмын хэрэглээ интернэт сайт, мессенжер, фейсбүүкийг ашиглан биеэ үнэлэх байдал ихэссэн, эцэг эхчүүдийн хувьд секс тоглоом болон порно сайтуудын талаарх мэдлэг дутмаг байдал
* Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээ, зард хяналт тавих тогтолцоо, түүнийг тусгайлан хянасан хуулийн байгууллага бараг байхгүй байгаа зэрэг болно.
Дээрх гэмт хэргийн хохирогч болж болзошгүй дараахь иргэд байна. Үүнд:
* Зан авирын хувьд сул дорой, хүний үгэнд оромтгой, гэнэн итгэмтгий охид эмэгтэйчүүд
* Нийгмийн эмзэг бүлэгт хамаарагсад, ахуй амьдралын хувьд ядуу, мөнгөний эх үүсвэр байхгүй, мөнгөөр байнга гачигддаг хүмүүс
* Ар гэрийнхэний анхаарал, халамж сул гэж үзсэн хүмүүс
* Боловсролын түвшин доогуур буюу огт боловсролгүй хүмүүс
* Ямар нэг дарамт, хүчирхийлэлд байдаг хүмүүс
* Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүдийг орон нутгаас элсүүлэх үйл ажиллагааг идэвхитэй явуулах болсон нь дээрх хүчин зүйлс, нөхцөл байдлууд тухайн газруудад бүрдсэнийг харуулж байна.