Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийт иргэдэд хоолны хордлого, хордлогот халдварт өртөхгүй байхын тулд дараах зөвлөмж өгч байна.
Хоол хүнсээ худалдаж авахдаа зөв сонголт хийх:
- - Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдрийг шошгоноос нь харж, хадгалалтын хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх
- - Хүнсний бүтээгдэхүүний худалдах, хадгалах болон тээвэрлэлтийн нөхцөл нь эрүүл ахуйн шаардлага хангасан, зориулалтын дэлгүүр, лангуунаас бүтээгдэхүүнийг худалдан авах,
- - Өндөг, майонез, бялуу, кремтэй түргэн гэмтдэг бүтээгдэхүүнийг аль болох хөргөх төхөөрөмжтэй газраас худалдан авах, лаазалсан хүнсний зүйлийг сонгохдоо лааз, сав нь хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдан авахгүй байх,
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
- - Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах,
- - Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний болон химийн бодисоос хол байлгах,
Хоолыг бүрэн болгож хэрэглэх,
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
- - Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах,
- - Хоол бэлтгэдэг ширээ, багаж хэрэгсэлийг зориулалтын бодис, цэвэр усаар угааж хэрэглэх,
Жимсийг цэвэр бүлээн усаар угааж хэрэглэх,
Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тус тусад нь зориулалтын мод, вандан, хутгуураар бэлтгэж хийх
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтэс