Үндэсний тээвэрлэгч, төрийн өмчийн МИАТ хувьцаат компанийн дайны эрсдэлийн даатгалын мөнгийг хууль бусаар зарцуулсан гэсэн хэрэгт тус компанийн удирдлагаар ажиллаж байсан зарим хүн холбогдон шалгагдаж байгаатай холбогдуулан Компанийн дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос энэхүү сонордуулгыг гаргаж байна.
МИАТ хувьцаат компани нь Монгол улсын иргэний агаарын тээврийн 80 гаруй жилийн түүхэн хөгжлийн замналыг дангаараа нуруундаа үүрч, Монгол улсыг дэлхийтэй холбох “гүүр” болон, агаарын тээврийн найдвартай, тогтвортой үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллан, хөгжил дэвшлийн өнөөгийн төвшинд хүрсэн билээ. Бидний замд олон саад бэрхшээл тохиолдож байсан ч нислэгийн аюулгүй ажиллагаагаа найдвартай хангах, зорчигч, үйлчлүүлэгчиддээ, тав тухтай, элэгсэг дотно үйлчилгээ үзүүлэхийг эрхэм зорилгоо болгож ирсэн юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай компанийг тойрсон асуудлаар асар их мэдээлэл цацагдаж байгаагаас үүдэн нийгэмд үндэсний тээвэрлэгч компани, түүний аюулгүй найдвартай ажиллагаа, ялангуяа чин сэтгэлээс компанийн төлөө үнэнч шударгаар ажиллаж байгаа жирийн ажилтнууд, хамт олны талаар буруу ташаа ойлголт төрөх ёсгүй гэж компанийн ажилтнууд, тэдгээрийг нэгтгэсэн Үйлдвэрчний Эвлэлийн хороо үзэж байна.
Хуулийн байгууллага шалгаж байгаа энэхүү асуудлаас болж үйлчлүүлэгчдээ гэсэн бидний найдвартай үйл ажиллагаа, хамт олны компанийн төлөө гэсэн итгэл үнэмшил хэвээр байх бөгөөд компанийн жирийн нисгэгч, инженер-техникийн ажилтнууд, үйлчилгээ,борлуулалтын ажилтнууд, бусад бүх ажилтнууд бид хэрэглэгч Та бүхэндээ илүү найдвартай, аюулгүй үйлчилгээ үзүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Үүний маань ч үр дүн гарч хоёр он солигдох зааг дээр үйлчилгээний стандартын олон улсын “Скай Тракс” байгууллагаас бидний үйлчилгээний чанарыг үнэлэн “3” одоор үнэлэх болсон, Европын холбооны Нисэхийн Аюулгүй байдлын агентлагаас манай техник үйлчилгээний үйл ажиллагааны чадвар Европын холбооны стандартад хүрснийг нотолж EASA145 гэрчилгээг ахин баталгаажуулж, Бойнг 767 онгоцны их засвар хийх эрхийг шинээр олгосон нь бидэнд асар их урам өгч байна.
Улмаар түүхэн амжилт гаргаж энэ онд өөрийн өмчлөлийн шинэ Боинг загварын агаарын хөлөгтэй болж, олон улсад аюулгүй байдал, үйлчилгээний чанараараа бусадтай эн зэрэгцэн үнэлэгдэх болсон энэ үед манай орны ард иргэд, гадаад дотоодын зорчигч, нийт хэрэглэгч, харилцагч үйлчлүүлэгч Та бүхнийг Үндэсний тээвэрлэгч МИАТ компанийн үйл ажиллагааг урьдын адил дэмжиж нягт хамтран ажиллана гэдэгт манай хамт олон бат итгэж байна.

МИАТ КОМПАНИЙН ДЭРГЭДЭХ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО