logo
Бас манайх аа

Бас манайх аа

2013/02/02
1000-т малчин өвөөгөөс залуу сурвалжлагч ярилцлага авна.
-Нэг ямаанаас ер нь хэдэн грамм ноолуур гардаг вэ өвөө?
-Улаанаас нь уу, хараас нь уу хүүхээ?
-Аа улаанаас нь.
-Нэг кг ноолуур гарнаа.
-Аан хараас нь?
-Хараас нь нэг кг ноолуур гарнаа.
-Аан за тэгвэл нэг ямаанаас ойролцоогоор хэдэн литр сүү саадаг вэ?
-Улаанаас нь уу, хараас нь уу?
-Аа улаанаас нь.
-500 гр сүү гарнаа.
-Аан хараас нь?
-500 гр сүү гарнаа.
-Ээ адилхан юм бол яах гэж хар, улаан гэж толгой эргүүлээд байгаан бэ өвөө?
-Гүй ээ хүүхээ улаан нь манай ямаа байгаамаа.
-Аан хар нь?
-Бас манайх аа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш