"Ахуйн зөвлөгөө" буландаа бид хүний биед хор хөнөөлтэй хэрнээ зайлшгүй хэрэгцээтэй зүйлийг нэрлэж байна. Энэ удаагийн дугаараараа аяга таваг, сав суулга цэвэрлэх бодисын талаар хүргэж байна.
Дэлхийд нэг өдөрт дунджаар 101000 угаагч шингэн үйлдвэрлэдэг нь энэхүү угаалгын шингэн маш их эрэлт хэрэгцээтэйг харуулж байгаа юм. Гэвч энэ нь хүний биед тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй аж. Тэр тусмаа буруу хэрэглэвэл. Түүнд агуулагдах тос задлагч бодис нь ходоод болон хоол боловсруулах эрхтнийг цочроож байдаг байна.
Эхлээд ходоодыг цочроон, улмаар биеийн бүхий л хэсгээр тархдаг. Ходоодонд орсон савангийн хольц бүхий бодис нь хүчлийн хэмжээг багасгаж хоол боловсруулах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн их хэмжээгээр, удаан хэрэглэвэл судас хатуурч улмаар судасны хананд наалдах зэрэг сөрөг нөлөөтэй болохыг судлаачид баталжээ.
Тиймээс ахуйн хэрэглээнд аяга таваг угаах шингэнийг бага хэрэглэж байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. Энэ эрсдэлээс гэр бүлийнхнийгээ аврахын тулд та хэрэглэхгүй байх, эсвэл хэрэглэсний дараа сайтар цэвэр усаар зайлах зэргээр хоргүйжүүлэхийг хичээгээрэй.