Өмнөд Солонгос Азидаа ийм шийтгэлийг ногдуулж байгаа анхны орон болон хувирч байна. Энэ жил гэхэд хүчингийн хэрэгт холбогдсон 20 орчим хүнийг химийн аргаар бэлгийн харилцаанд орох боломжгүй болгох ялаар шийтгэх гэнэ. Урьдчилсан таамгаар Өмнөд Солонгост засуулах хүмүүсийн тоо жилд 100 хүрнэ гэж үздэг юм байна.
Хүүхдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн эсрэг эмнэлгийн арга хэмжээ авах эрхийг шүүгч нарт олгох бөгөөд энэ тохиолдолд 15 жилийн хугацаатай бэлгийн харьцаанд орж чадахаа больдог гэнэ.
Засах тухай хуулийг Өмнөд Солонгосын парламент өнгөрсөн жил баталсан бөгөөд хүний эрхийг хамгаалагчид эсэргүүцэж байсан юм. Гэвч энэ хууль батлагдаж долдугаар сарын 24-нөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.
Сануулахад бэлгийн гэмт хэргийн эсрэг арга хэмжээг АНУ, Канад, Израиль, зарим Европын орнууд хэрэглэдэг юм. АНУ болон Польшт гэмт этгээдүүдийг албадан засдаг бол зарим орнуудад сайн дурын үндсэн дээр шийтгэдэг гэнэ.
Т.Бүрэн