Сүүлийн үед Татварын ерөнхий газрын удирдлагуудыг холбогдох байгууллагаас хэрэг үүсгэн шалгаж буй билээ. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн байгууллага “Татварын ерөнхий газар”-ыг “Тагнуулын ерөнхий газар” мэтээр ташаа мэдээлэл цацаж олон нийтэд худал мэдээлэл өгөх боллоо. Тухайлбал, “Эх орон” телевизийн “Цагийн төрх” мэдээллийн хөтөлбөрөөр “Тагнуулын ерөнхий газрын удирдлагуудыг баривчлан хорисон” мэтээр ташаа мэдээлэл гаргасан бөгөөд ийнхүү тагнуулын байгууллага, удирдлагуудын нэр хүнд, хэвийн, тасралтгүй үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх мэдээлэл түгээсэндээ тус телевиз уучлал гуйж залруулга хийлээ.
Энэ асуудалтай холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа мэдээллийн үнэн бодит байдалд анхаарч, байгууллагын нэр, хаяг, лого болон бусад холбогдох баримтуудыг сайтар нягтлан шалгасны эцэст олон нийтэд түгээж байхыг анхааруулж байна.
Тагнуулын Ерөнхий Газар