Ойрын үед Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийх бололтой. Үүний хариуд НҮБ-аас олон улсын хоригийн дэглэмийг цаашид чангатгаж мэдэх юм. Умард Солонгосын талаар санхүүгийн хориг арга хэмжээ авч болзошгүй талаар ч таамаг байгаа. Ийм арга хэмжээний хүрээнд умард солонгосын иргэд, байгууллагуудын гадаад байршсан байгаа данс, хадгалсан хөрөнгө мөнгөтэй гадаадын ямар ч банк америкийн банкуудтай харилцан ажиллагаа явуулах эрхгүй болох ажээ. Үнэн чанартаа тийм банк, санхүүгийн байгууллагыг дэлхийн санхүүгийн системээс шахан гаргах тухай яригдаж байна.
Санхүүгийн хориг умард солонгосын үйлдвэрүүдийн байдлыг хүндрүүлэх нь эргэлзээгүй. Гэвч умард солонгосын удирдлагыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад хүргэж чадахгүй болов уу.
Хориг арга хэмжээ Умард Солонгост онцгой нөлөө үзүүлэхгүй байгаа нь тодорхой байгаа билээ. Гэвч үүнийг шинжээч судлаачид л илт ойлгож, ярьцгааж байна. Харин ээлжит хориг тогтоох нь БНАСАУ-аас учруулж мэдэх аюулын хариуд арга хэмжээ авч байгаагаа улс орнуудын эрх баригчдын хувьд энэ нь сонгогчдод тал алдахгүй байх нэгэн алхам болох талтай.
2006 онд БНАСАУ цөмийн анхны туршилт хийсний дараа олон улсын хоригийн дэглэм тус улсын эсрэг тогтоосон билээ. Пхеньян энэ хоригийн дэглэмийн үйл ажиллагааны долоон жилийн дотор хиймэл дагуулаа хөөргөхийг гурван удаа оролдов. Сүүлчийн оролдлого нь амжилттай болсон. Түүнчлэн бас нэг цөмийн туршилт хийжээ. Энэ бүхнийг хийхдээ БНАСАУ «бүсээ чангатгалгүй л» ийм амжилт гаргажээ. Тэр ч байтугай 2006-2012 онуудад өөрөөр хэлвэл хориг тогтоосон үед БНАСАУ-ын эдийн засаг нэлээд өсөн нэмэгдсэн байна.
Хориг арга хэмжээ Умард Солонгост нөлөөлөхгүй байна гэсэн дүгнэлтийг шинжээчид дээрх баримтуудыг харгалзан хийжээ. Үүнтэй холбогдуулан хэдэн шалтгааныг дурдаж болно.
1. Бусад улс орнуудад хүчтэй нөлөө үзүүлж мэдэх хоригийн механизм Умард Солонгосын хувьд үр дүнд хүрэхгүй байна. Хориг тогтоосон дэглэм дээд удирдлагыг биш хүн ам ба элитын нэг хэсгийг хохироож байна. Иймээс хориг тогтооход хүргэсэн улс төрийн шийдвэрээс татгалзахыг хүн ам, элитын нэг хэсэг шаардаж эхлэнэ гэж хориг тогтоогчид үзэж байна.
Ийм загвар Югослав, Өмнөд Африкт үр дүнд хүрчээ. Улс төрийн дэглэм нь өвөрмөц байсан ч Иран улсад нөлөөлж мэднэ. Харин Умард Солонгост ийм бодлого амжилттай болохгүй нь ажиглагдаж байгаа. Тус улсын хүн ам засгийн газрынхаа бодлогод нөлөө үзүүлэх боломж, чадваргүй байна. Умард Солонгосын иргэд таван жилд нэг удаа албан ёсны сонгуульд оролцож, санал өгдөг. Ийм сонгуулийн үр дүнгээр ганц нэр дэвшигч 100 хувь санал авдаг. Умард Солонгост самуун дэгдээх эсвэл эргэлт хийх аргагүй.
Хориг арга хэмжээ авснаар БНАСАУ-ын нийт хүн амын үлэмж хэсэг нь гай зовлон, өлсгөлөнд нэрвэгдэж мэднэ. Харин умард солонгосын засгийн газарт нөлөө үзүүлэхгүй. Хүн ам нь хүнд хэцүү байдалд орсон ч Пхеньян хийх ёстой гэж үзсэн асуудлаараа хэрхэвч найр тавихгүйг сүүлийн 20 жилийн туршлага харуулав.
2. Санхүүгийн хоригийн дэглэмийг Умард Солонгосын худалдааны гол түнш Хятад улс дэмжихгүй байна. Хятадын банкууд хязгаарлалтыг тойрох замыг олох нь гарцаагүй. Умард Солонгосын гадаад худалдаа тийм өндөр биш байна. Иймээс олонхи тохиолдолд бэлэн валютаар төлбөр тооцоо хийгдэж байдаг. Умард Солонгосын 100 долларын дэвсгэрт чихиж хийсэн чемодантай түшмэд Хятад руу явахад л хориг тэр түшмэлд огт нөлөө үзүүлэхгүй нь дамжиггүй.
Иймээс хориг бол умард солонгосын асуудлыг шийдвэрлэх зам биш юм. Гэвч үүнийг мэдэрч, хүлээн зөвшөөрч байгаа улс төрчид, эрх баригчид цөөхөн байна. Иймээс цөмийн туршилтын дараа улс төрчид хатуу бодлого баримталж байгаага ахин харуулж, оновчтой бус арга барил ахин хэрэглэх бололтой.
SHUUM.MN