АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 5-р сарын 19-өөс наана төрийн өрийн туйлыг дээшлүүлэх шаардлагыг үгүй болгох хуульд гарын үсэг зурав. Энэ хууль ёсоор АНУ-ын олон улсын үүргээр төлөх төлбөрийг төсвийн хөрөнгөөр цаашид санхүүжүүлж, санхүүгийн дампууралаас сэрэмжилнэ. Цагаан ордон хуулийн төслийг дэмжсэн ч асуудлын шийдвэрийг хойшлуулах биш, урт хугацааны тохиролцоонд хүрэхийн төлөө байгаагаа мэдэгдэв. Төлөөлөгчдийн танхим хуулийн теөслийг 1-р сарын 23-нд, сенат 1-р сарын 31-нд тус тус сайшаав. Эдүгээ АНУ-ын төрийн өрийн туйл 16394 триллион доллар байна. Түүнийг сүүлчийн удаа нэг жилийн өмнө дээшлүүлжээ. АНУ мөн туйлыг еөнгөрсөн оны 12-р сарын 31-нд давсан юм. Гэвч сангийн яамнаас өрийг өнөө болтол үйлчлэх зорилгоор зохих арга хэмжээ авсан байна.