logo
Элбэгээгийн хүсэл Энхээгийн хясал болж  хувирчээ

Элбэгээгийн хүсэл Энхээгийн хясал болж хувирчээ

2013/02/06
Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа аль хэдийнэ эхэлчихсэн. Хэдийгээр улс төрийн намууд тус сонгуульд нэр дэвшигчдээ ил тод зарлачихаагүй боловч хэн гэгч нөхөр хэвлэлээр гарах нь ихэсч байгаагаас ирэх сонгуульд хэн хэн сойгдож байгааг төвөггүй харж болно. Тухайлбал, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн телешоу сүүлийн үед эрчимжиж эхэлсэнийг хэн хүнгүй л мэдэх болж. Намынхаа нөхдийг ч загнаж нэг үзэх шиг, олны анхаарлын төвд буй Оюутолгойн асуудалдлаар ч ам хуурайгүй ярих шиг, ёстой л ард түмний ерөнхийлөгч гэх имижээ бүрдүүлэх шиг болж байна. Тэгвэл Элбэгээ Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийг угтаж авч буй арга хэмжээний нэг нь бөөгөөр өөрийгөө хамгаалуулж, хар цагаанаа тэнцүүлэх явдал гэнэ. Саяхан тэрээр өөрийн бөө дээр очиж араа даатгангаа асуудлаа лавласан юм байх. Элбэгээгийн тэр асуудал нь Н.Энхбаяр. Тиймээс ч Элбэгээ ерөнхийлөгчийн бөө,”Н.Энхбаярыг цагаан сарыг өнгөртөл бүү сулла. Хэрэв суллавал чи сонгуульд ялагдана” гэж зарлигдсан гэнэ. Мэдээжийн хэрэг дөрвөн жил төрийн өндөрлөгт суусан хүн дахиад сонгогдохыг хүсэх нь зүй. Тиймээс биеийн байдлын улмаас хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ гэж байсан Н.Энхбаяр шоронд цагаан сарыг өнгөрөөх болж байна. Нэг үгээр бол Элбэгээгийн хүсэл Энхээгийн хясал болж  хувирчээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш