logo
Ардчилсан ялсан аймагт “алагчлал” газар авчээ

Ардчилсан ялсан аймагт “алагчлал” газар авчээ

2013/02/06
Баянхонгор аймагт өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Ардчилсан нам олонх болсон. Энэ дагуу Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг орон нутгийн удирдлагуудаа Ардчилсан нам дотроосоо сонгож, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд буй. Гэвч тэрхүү шинэчлэл тус аймагт хэт намчирхал гэсэн хаягтайгаар ухралт болон хэрэгжиж байгаа талаар Баянхонгорчууд мэдээлж байна.
Баянхонгор аймгийн шинэхэн удирдлагуудаар ахлуулсан Ардчилсан намынхан алагчлалын бодлгоо эхлүүлэхдээ аймгийн Захиргааны байрны зүүн жигүүр болох Ардын нам болон бусад түрээслэгч нарыг төв хаалгаар орж гарах, нийтийн нойлд бие засах боломжгүй болгон захиргааны байрыг хоёр хуваасан ханыг нэгээс дөрвөн давхар хүртлээ босгосон байна. Тус аймгийн Засаг даргын  2013 оны 1 дүгээр сарын 14-ний “Байрны зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” 18 дугаар захирамжийн дагуу эл ажил хийгдэж байгаа гэнэ. Үүнд аймгийн ЗДТГ-т байрлаж байгаа төрийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудын өрөөг 15-ны өдрөөс чөлөөлсүгэй гээд дотор нь ИТХ, Засаг дарга, Аудитын газар, Боловсрол соёлын газрыг  багтаасан байна. Дээрх газрууд байрлаж байсан байр буюу аймгийн захиргааны зүүн жигүүр нь 1996 оноос хойш таван жил шүүхийн шатаар хэлэлцэгдээд 2001 онд дээд шатны шүүхээс МАН-ын өмч мөн гэдгийг тогтоосон байдаг аж. Тус барилга баригдсан түүхээс үзэхэд аймгийн захиргааны гол хэсэг нь 1971 онд баригдсан байдаг юм. Намын байрны өргөтгөл хэсэг 1975 онд зураг төсөл нь хийгдээд 1975-1977 оны хугацаанд тухайн үеийн МАХН-ын төв хорооноос 400 гаруй мянган төгрөгийн санхүүжилтийг өгөөд аймгийн намын хорооноос санаачлаад гишүүдийнхээ дунд хөдөлгөөн өрнүүлж тэдний хүч хөдөлмөрийг дайчлан хандив цуглуулж аж ахуйн аргаар1977 онд ашиглалтад оруулжээ. Санхүүгийн бүртгэлийн системээр явах юм бол гол хэсэг нь АДХГЗ-ны блансад өргөтгөл хэсэг нь МАХН-ын блансанд тусдаа явдаг байсан гэнэ. Өдгөө Баянхонгор аймгийн Засаг ноён Жаргалсайханы энэхүү бусармаг хууль бус захирамжаас үүдэн аймгийн захиргааны зүүн жигүүр болох МАН-ын байранд үйл ажиллагаа явуулж байгаа “Өнөөгийн Баянхонгор” сонин, Баянхонгор телевиз, FM102.5, Тогтвортой амжиргаа төсөл зэрэг төрийн бус, төсөл хөтөлбөрийн байгууллагууд гудамд гарахад хүрээд байгаа аж. Хувийн хэвшлийн байгууллагуудыг хөөж туугаад гаргадаг юм гэхэд төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээж, ажил гүйцэтгэдэг бусад байгууллагууд яах вэ гэдэг асуулт өнөөдөр тус аймагт маргаан дэгдээгээд байна. Засаг даргын захимрамжид багтаж байргүй болох дээрээ тулаад байгаа Тогтвортой амжиргаа төслийн зөвлөлийн даргаар Засаг дарга Жаргалсайхан өөрөө ажилладаг гэж байгаа.
1980-аад оны сүүл үед дэлхий дахиныг тусгаарлаж байсан Берлэний хана нурж байв. Тус ханыг нурааснаар зүүн баруун Германаар тусгаарлагдаж байсан үзэл бодлын зөрүүтэй хоёр ертөнц нэгдэж, хүйтэн дайны төгсгөл ирсэн гэж үздэг. Тэгвэл ардчиллын замаар 20 гаруй жил замнасан Монгол Улс аймаг, сумаасаа эхлэн үзэл бодлын хүйтэн дайныг сүүлийн хэдхэн сарын дотор дэгдээж, хана хэрэм босгож байгаа нь түүхэнд хар толбо үлдээж мэдэхээр байна. Хэрэв тус аймгийн удирдлагууд үүнийгээ шинэчлэл гэж үзэж байгаа бол шинэчлэлийн бодлогыг барьж байгаа эрхмүүд үүнд дүгнэлт хийх цаг нь болжээ. 
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш