logo
Яргай загас нь хөхний хорт хавдрын эсрэг хамгийн сайн нөлөөтэй

Яргай загас нь хөхний хорт хавдрын эсрэг хамгийн сайн нөлөөтэй

2013/02/06

Хөхний хорт хавдраас сэргийлэхэд зарим хүнс санаанд оромгүй сайнаар нөлөөлдөг. Та өдөр тутам иддэг хоолныхоо цэсийг бага зэрэг өөрчлөхөд л энэ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Танд санал болгосон эдгээр хүнсний бүтээгдэхүүнүүд нь бүх их дэлгүүр, супермаркетуудаар зарагддаг өргөн хэрэглээнийх тул бүү санаа зовоорой.

Загас Туна ба яргай загас нь хөхний хорт хавдрын эсрэг хамгийн сайн нөлөөтэй байдаг. Энэ хоёр төрлийн загас нь өндөр хэмжээний омега-3 бодисыг агуулдаг. Omega-3 нь энэ төрлийн хорт хавдрын өсөлтийг бууруулах үйлчилгээтэй. Мөн эдгээр загас нь хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулах нөлөөтэй D витаминыг агуулдаг. Долоо хоногт 2-3 удаа оройн хоолондоо эдгээр загасыг хэрэглэж заншаарай.

Ногоон цай Ногоон цайны найрлагад агуулагдсан антиоксидант нь хөхний хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг. Хэрвээ та харшилтай л биш бол цаг мөч бүр ногоон цай ууж заншихыг хүсье. Кофены оронд хэрэглэвэл биед ашиг тус ихтэй. Өдөрт 3-4 аяга ногоон цай уухад хөхний хорт хавдар тусах магадлал 36,5 хувиар буурдаг болохыг эрдэмтэд баталж байна. Мөн ногоон цай нь бодисын солилцоог сайжруулдаг. Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст ч гэсэн ногоон цай тустай гэдгийг та бүхэн мэдэх байх. Бага зэрэг зөгийн бал нэмээд уусан ч болно.

Цэцэгт ногоонууд Цэцэгт ногоонууд мэдээж энэ жагсаалтад багтана. Энэ төрлийн ногоонд брокколи буюу цэцэгт байцаа, өнгөт байцаа, ногоон байцаа болон бурцгар байцаа багтана. Эдгээр нь гайхалтай тэжээллэг, хурдан шингэдэг органик нэгдлээс бүтсэн учир хөхний хорт хавдрын эс өсөж үржихэд хэцүү нөхцлийг бий болгодог. Аль болох бүх төрлийн байцааг хэрэглэхийг хичээгээрэй. Та олон ч төрлийн өвчнөөс хамгаалах ба хангалттай шим тэжээлийг авна.

Шош Шош зөвхөн хөхний хорт хавдар бус бүх төрлийн хорт хавдраас сэргийлэхэд тусладаг хүнсний бүтээгдэхүүн юм. Өдөр тутмынхаа хоолонд шош заавал хэрэглээрэй. Бүх төрлийн хоолонд зохицож чаддаг ногоо бол шош. Мөн амттай, тэжээллэг. Хамгийн гол нь хавдраас сэргийлэхэд тустай.

Овьёосны каш /гурил/ Овьёосны гурил таны биед ямар сайн нөлөөтэй вэ гэдгийг та хэнээр ч хэлүүлэхгүй гадарлах байх. Энэ нь холестерин багатай, дархлааг нэмэгдүүлдэг, мөн чихрийн шижин өвчнөөс урьдчилан хамгаалдаг. Энэ бүхэн дээр нэмэх нь хөхний хорт хавдраас ч сэргийлдэг. Өглөө бүр нэг аягыг идэх нь танд дэндүү гэмээр ашигтай байгаа биз.

Жимс Хөхний хорт хавдраас сэргийлэх бусад хүнсний бүтээгдэхүүний адилаар жимс антиоксидантаар баялаг байдаг. Гүзээлзгэнэ, жүрж, улаан усан үзэм, нэрс гэх мэт тод өнгийн жимсийг хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. Салат хийгээд идэж болно. Аль эсвэл дангаар нь орой унтахын өмнө идэж заншаарай. Яаж идэх нь бус ямар хэмжээгээр хэрэглэх нь чухал. Жимсийг долоо хоногт боломжоороо хэрэглэх нь зүйтэй.

Самар Самар бол танд санал болгох сүүлийн хүнсний бүтээгдэхүүн. Самар бол өлссөн үед гайхалтай зууш болж чадахын хажуугаар эрүүл мэндэд ч чамгүй тустай. Өдөр тутсын хооллолтондоо самар нэмэхээс бүү татгалзаарай. Өдөр бүр 50 грамм самар идэх нь таныг хөхний хорт хавдраас хамгаална.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш