Шүүх хурал. Прокурор:
-Хэрэгтэн Балдан нь хэр баргийн аавын хүүгийн толгойд орж ирэхээргүй ухаан сийлж, маш зоригтой, гайхамшигтай уран сэтгэмжтэй хэрэг хийсэн юм аа. Балдан:
-Битгий цаасан малгай өмсгөөд бай, тэртээ тэргүй би хэргээ хүлээхгүй.
* * *
Та яагаад хүний түрийвч хулгайлсан юм бэ?
-Доторх мөнгөнүүд нь танил харагдаад байхаар нь минийх юм байх гэж бодоод л...
* * *
Шорон.
- Чи хэдэн жилтэй вэ?
-25
-Май энэ захиаг гэрийнхэнд маань өгчихөөрэй. Би бүх насаараа сууна.
* * *
Чи яагаад шоронд орчихсон юм бэ?
-Найтаагаад л.
-Юун найтаах
-Яахав дээ намайг найтаасан чинь манаач нь сэрчихсэн юм.
* * *
Кассны дэргэд нэг эр хэрүүл хийнэ.
-Та чинь өөрөө дөнгөж сая амьдралдаа хэзээ ч 15 мянгатын дэвсгэрт харж байгаагүй юм байна гээ биз дээ. Тэгсэн мөртлөө миний энэ 15-н мянгатыг хуурамч гэдгийг нь яаж мэдэж байгаа юм бэ?
* * *
Шүүх хуралдаан дээр.
-За тэгээд та хоёр зодолдох дээрээ тулсан юм байж. Таны эсрэг талын хүн гартаа шургааг барьж. Харин та гартаа юу барьж байсан юм бэ?
-Эхнэрийг нь барьж байсан юмаа...
* * *
Чи яагаад шоронд орчихсон юм бэ?
-Авилга аваад.
-Тэгээд яаж гараа вэ?
-Авилга өгөөд.
* * *
Японд хулгайчдыг барьдаг робот бүтээжээ. Робот нь Японд цагийн дотор 100 хулгайч барив. Америкт очоод цагийн дотор 150 хулгайч барив. Монголд авчиртал цагийн дараа роботыг өөрийг нь хулгайлаад аваад явчихаж
* * *
Чи мөн гоё гоё хувцас өмсөх юм аа. Нөхөр чинь хэдийг авдаг вэ?
- Хамгийн сүүлд таван жилийн чанга авсан
* * *
Хорих ангийн шалган.
-Уучлаарай би хүмүүжигч Балдантай уулзах гэсэн юм болох уу?
-Тэр Балдан чинь уржигдар суллагдаад гарчихсан. Сарын дараа ирж уулзаарай
* * *
Харанхуй шөнөөр гудамжны буланд хоёр эр тулав. Нэг нь халааснаасаа хутга гаргаад ирэв:
-Мөнгө бий юу? Тэгсэн нөгөөх нь энгэрээсээ сүх гаргаж ирээд:
-Чи мөнгөөр яах гэсэн юм бэ? Гэсэнд хутгатай эр хутгаа далд хийснээ 5000-ын дэвсгэрт гаргаж ирээд:
-Зүгээр л мөнгөө задлуулах гээд л ... гэж гэнэ.
* * *
Шоронгоос гарч ирээд удаагүй байгаа хулгар зоогийн газар тухлаж байна гэнэ. Тэгсэн гэнэт заалын зохион байгуулагч нь гүйгээд ирэв.
-Яанаа та манай зөөгчийг хутгалаад алчихдаг нь яаж байгаа юм бэ?
-Зүгээр дээ, юу нь сүртэй юм. Тооцоондоо оруулаад л биччихээч дээ...
* * *
Шүүх хурал. Шүүгч эр шүүгчдэгчийг анхааралтай ажиглана.
-Ингэхэд би таны өмнө нь нэг харж байсан юм шиг санагдаад байх чинь.
-Тийм ээ, эрхэм шүүгч ээ. Та намайг харж байсан. Би өнгөрсөн өвөл хүүхдэд чинь хийлийн хичээл зааж байсан шүү дээ.
-Ашгүй ингэж таардаг байж, чангад 15 жил.
* * *
Энэ шоронгийн дарга чинь яасан гялалзсан эр вэ?
-Тийм ээ. Жирийн хоригдлоос эхлээд дэвшсэн хүн дээ.
* * *
Хүү нь хүн хутгалсан хэргээр шүүгдэж байгаа шүүх хуралд буриад өвгөн сууж байв. Шүүгч өвгөнд хандан,
-Та хүүгийнхээ үйлдсэн хэргийн талаар юу гэж бодож байгаагаа хэлээч. Өвгөн босож, ихэд ууртайгаар,
-Муу золик ... Гүйсээшихгүй.
* * *
Шөнө шинэ баяны утас дуугарав.
-Танд мердесс хэрэгтэй юу
-Үгүй, хэрэггүй. Өглөө босоод ирэхэд машин нь алга байв.
* * *
Банк: -Та мөнгөө хадгалуулах уу, авах уу?
-Мэдээж авна. Чөтгөр ав гэж, буугаа хаана хийчихэв ээ.
* * *
Шоронгийн даргатай, шалгалтын хүн уулзаж байна.
-Танайд хэлмэгдсэн хоригдол байх шиг байна. Ганц нусны алчуур авсны төлөө 10 жилийн ял эдэлж байна гэдэг ч... Шоронгийн дарга,
-Дотор нь байсан мөнгөнийх нь тухай та сонсоогүй юм байна.
* * *
Цагдаа сэтгvvлчийг байцаана.
-Овог нэр?
-Балдангийн Монхор.
-Амьдралаа яаж залгуулдаг вэ?
-Үзгээрээ л амьдардаг даа. Цагдаа байцаалтын хуудас дээр бичнэ. “Үзэгний наймаачин Балдангийн Монхорыг байцаасан протокол”
* * *
Шоронгийн харгалзагч нөгөөдөө:
-19- ийн хоригдол оргочихжээ.
-Ашгvйдээ. Шөнөжингөө л юм хуурайдаад унтуулдаггvй байсан юм.
* * *
Балдан хvнийг мал гэж харааснаас болж мянган төгрөгөөр торгуулжээ.
Балдан:
- Энэ чинь шударга биш байна. Би урьд нь хvнийг мал гэж хараагаад ердөө гучхан төгрөгөөр торгуульж байсан.
Цагдаа:
-Юу яриад байгаа юм бэ, махны vнэ нэмэгдчихээд байхад.
* * *
Банкнаас бриллиант алдагдав. Ойролцоо нь явж байсан нэгэн согтуу эрийг баривчлав.
-Үнэт чулуу хаана байна.
-Мэдэхгүй. Түүний толгойг нь поошигтой усанд дүрэв.
-Үнэт чулуу хаана байна?
-Мэдэхгүй. Түүнийг дахиад бүр удаан дүрэв.
-Болиоч дээ. Хэрвээ та нар энэ поошигон дотроос үнэт чулуу олох гээд байгаа юм бол шумбагч олж ир. Би л лав юу ч олж харахгүй байна.
* * *
Их хулгайч эр байж. Эхнэр нь хамгаалах тал дээр найдвартай гэнэ. Хулгай хийх гээд явчисан байтал хүн ирээд нөхрийг нь асуухад ойрхон мал эргүүлж яваа энэ тэр гээд хэлэх үг нь бэлнэ гэнэ. Хулгай хийж яваад баригдаад явжээ.
-Танай нөхөр яасан вэ?
-Гүжирдүүлсэн гэж гэнэ. Гэтэл хэргээ хүлээгээд ял аваад явчихсаны дараа асуухад хилс хэргээр явсан гэж гэнэ. Нөхөр нь бүр ялаа дуусгаад гараад ирсэний дараа,
-Цагаадсан шүү дээ гэсэн гэнэ.
* * *
Хоёр найз алхаж явтал нэгнийх нь чих хангинав.
-Миний аль чих хангинаж байна?
-Чиний чих хангинасан юм уу, би сонсоогүй ш дээ.
* * *
Цагдаагийн дарга согтуу явж байгаад хоёр хүн дайрчихаж. Нэг нь цонх хага мөргөөд ороод ирсэн бол нөгөө нь 5 митерт хол үсэрчээ. Шүүх хурал болж хэргийг шүүж байна. Цонх мөргөж орсон нөхрийг хүний эд хөрөнгөнд халдсан гэж 4 жилийн чанга, 5 митер шидэгдсэн нөхрийг хэргийн газраас зугатсан гэж 7 жилийн чанга өгчээ.
* * *
Битүү хууз сахалтай нэгэн эр цагдаагийн өмнө зогсоно.
-Хэрэв та энэ хэргийг үнэхээр үйлдсэн бол таны санаа сахал шигээ байх нь дээ.
-Хүнийг сахлаар нь шүүдэг бол, сахал үсгүй мулзан толгойтой та санаж бодох юмгүй шууд гүжирддэг эр байх нь дээ.
* * *
Нэгэн удаа их эрдэмтэн Эйнштейний өрөөнд зарц нь орж ирээд:
-Профессор гуай, таны номын санд хулгайч орчихжээ гэхэд, эрдэмтэн хийж байсан тооцоогоо дурамжхан орхиж,
-Тэгээд цаадуул чинь юу уншиж байна гэжээ.