logo
 Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ахмадуудаа хүлээн авлаа

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ахмадуудаа хүлээн авлаа

2013/02/06
Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үер сайд хууль эрх зүйн салбарын шинэчлэлд ахмадуудын байр суурь хамгаас чухал гэдгийг онцлоод тэдний санал хүсэлтийг сонссон юм. Ахмадууд бидний үед хийж чадаагүй шинэчлэлийг Шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн яам хийж байна. Шинэчлэлийн хүрээнд хүчин төгөлдөр мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг нэн яаралтай шинэчилж, энэрэнгүй хууль болгох, Иргэний хууль, Гэр бүлийн хуулиудыг эргэн харахыг сануулсан юм. Мөн УИХ олон хууль баталж байгаа ч ард иргэддээ таниулах сурталчилгаа муу байна. Энэ тал дээр анхаарч ажлаарай гэв. Түүнчлэн хүүхэд, залуусын хүмүүжил доголдож, РС тоглоомд донтох, архи согтууруулах ундаа, мансууруулах бодис их хэрэглэх болсон тул ерөнхий боловсролын сургуулийн сургалтын праграммд хууль эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх хичээл оруулаасай гэж бодож явдгаа уламжилсан юм.
Сайд ахмадуудын хэлсэн үг, санаа бодлыг анхаарч үзнэ гэдгээ хэлээд дулаан орохоор ахмадуудаа амралтын газар хүлээн авч, амраана. Тэр үед илүү тухтай ярилцах боломж гарах байх гээд Сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн гарын бэлгээ гардууллаа.
Хууль зүйн яам
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш