Монголын залуучуудын холбооны удирдлагууд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай уулзаж, газар үнэгүй, дэд бүтцийг нь төрөөс шийдэж өгсөн “Авлигагүй орон сууц” төслийнхөө талаар танилцуулсан байна. Төслийн хүрээнд орон сууц барих шат дамжлага бүрийг харуулсан, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг хэрхэн тавьдагаас гадна орон сууцны барилга барих зөвшөөрөл бичиг цаасыг хэрхэн бүрдүүлдэгийг харуулсан реалити нэвтрүүлгийн хийх санаатай байгаагаа МЗХ-оос уламжиллаа. Өнөөдрийг хүртэл орон сууцны үнэ өсөх гол үндэслэл шалтгаан өндөр үнээр авсан газар байсан бол “Авлигагүй орон сууц төсөл”-д газар нь үнэгүй, дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдсэн байх юм гэдгийг илүүтэйгээр онцолсон байна.
Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан салбартайгаа холбоотой зарим нэг мэдээллийг өгөв. Тэрээр “Шинэ бүтээн байгуулалт орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотод 17 хороололд орон сууцны хороолол баригдана гэсэн төлөвлөлт бий. Өнөөдөр нийслэлд төрийн буюу нийтийн газар гэж байхгүй болчихсон байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн ойр орчимд байгаа газар бүгд хувь хүн, аж ахуйн нэгжийн нэр дээр байна. Гэтэл орон сууцны үнэ бууруулах хамгийн гол хүчин зүйл нь газар үнэгүй, нийгмийн дэд бүтэц төрөөс шийдэгдсэн байх. Бидний хувьд барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад байгаа. Хоттой хамтраад амины орон сууцны хороолол барих асуудал яригдаж байна. Яармагийн дэнж дээр Берлин эко төсөл хэрэгжиж байгаад зогссон. Энэ төслийг үргэлжлүүлэхэд 1 мкв нь 750 мянган төгрөгт багтах 1-2 давхар амины орон сууцны хороолол босох боломжтой.
Аймгуудад 1000 айлын орон сууц барина гэсэн хөтөлбөр байгаа. Орон сууц барихын тулд барилгын материалын үйлдвэрүүдийг ч хамтад нь шийдэх ёстой. Аймаг бүрт үйлдвэр байгуулна.
6 хувийн хүүгийн тухайд өмнөх Засгийн газрын үед зарласан. 50 тэрбум төгрөгийг 1100 хүнд олгосон байдаг юм. Ингээд хөрөнгийн эх үүсвэр нь зогсчихсон. Мөн 50 дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууцанд олгоно гэсэн ч нийт жагсаалтанд бичигдсэн барилгын 62 хувь нь барилгын ажлаа огт эхлээгүй байв. Хөрөнгийн эх үүсвэрээ шийдээгүй, дээр нь 6 хувийн зээл зэрэг нь барилгын салбарт үнэ хөөрөгдөх гол нөхцөл болсон юм. Тиймээс бид ийм арга замаар цаашдаа явахгүй юм байна гэж үзэж байгаа. Мэдээж энэ зээлийн хүүнээс болж урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэдээ хохирох ёсгүй гэж үзээд 30 тэрбум төгрөгийг он гараад Засгийн газраас шийдвэрлэсэн байгаа.
Одоо моргейжийн зээлийг өөр хэлбэрээр явуулна. Монгол банктай хамтран 890 тэрбум төгрөг гаргах юм. Ингэхдээ өмнөх шиг нэг банкаар явахгүй. Одоогоор хүүг эцэслэж тогтоогүй байна. Бага хүү өмнөх алдааг давтах гээд байна. Зээл олгохдоо 100 хувийн гүйцэтгэлтэй барилга дээр өгнө” гэж хэллээ.
Уулзалт ярилцлагын төгсгөлд МЗХ-ны удирдлагууд “Авилгагүй орон сууц төсөл”-өө хэрэгжүүлэх боломжийг дахин хөндөж газрыг олчихвол дэд бүтцийг нь шийдэх гарцыг бий эсэхийг лавлалаа.
Харин Ц.Баярсайхан “Шийдэх арга зам бидэнд бий. Ирэх оны улсын төсөвт суулгаж өгөх бололцоотой. Азийн хөгжлийн банкнаас л гэхэд хоттой хамтран 700 сая ам долларын төсөл хэрэгжүүлэх гэж байна” гэжээ.