logo
Баярлалаа

Баярлалаа

2013/02/06
Хэдхэн хоногийн өм­нө жирэмсэн эхчүүд баг­тал­цахгүй учраас нэг орон дээр хоёроороо хэв­­­­тэж байв. Ор хүрэл­цээ­гүй учраас эх­чүү­дийг  хо­нуу­лаад л эмнэл­гээс гар­гаж байсан юм. Тэгтэл "Бороо гоулд" ком­пани  Эх нялхсын эрдэм шин­жил­гээний төвийн дэргэд 150 эх хү­лээн авах хүчин чадалтай, дэлхийн стан­дартад нийцсэн тоног төхөө­рөмж­тэй, иж бүрэн төрөх эмнэлэг барьж өгөв. Энэхүү эм­нэл­­гийг хүлээн авч буй сайд дарга нар  чин сэт­гэ­лээ­сээ "Баяр­лалаа" гэж хэлж чад­сан­гүй. Ихэнх нь "Нийг­мийн ха­риуц­лагаа ухам­сар­ла­сан гадны хө­рөн­гө оруу­лагч" гэж үгээ зөөж ядна. Зарим нь бүр  сэтгэг­дэл авах гэсэн сэт­гүүл­чээс зугтааж байх жишээ­тэй. "Баяр­лалаа" гээд хэлчих­вэл гадны хө­рөн­гө оруу­лагч "Бороо гоулд" ком­панийг дэмж­сэн хэрэг болчихоод бай­гаа бо­лол­той. Ганц­хан хотын дарга  Э.Бат-Үүл чин сэт­гэлээсээ "Баяр­ла­лаа" гэж хэлсэн болов уу.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш