ХЭҮК-ын гишүүнээр Пүрэвийн Оюунчимэг, Нанзадын Ганбаяр нар 2013-2019 онд томилогдон ажиллахаар болоод байна. Тэд өнөөдөр тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Гишүүн П.Оюунчимэгийн хувьд ХЭҮК-ын гишүүнээр хоёр дахь удаагаа томилогдон ажиллахаар болж байгаа юм.
Комиссын гишүүд нь Монгол Улс дахь хүний эрхтэй холбоотой аливаа асуудал, хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал, зөвлөмж гаргах, олон улсын хүний эрхийн гэрээний биелэлт, энэ тухай Засгийн газрын илтгэлийг боловсруулахад санал өгөх, УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар хүний эрхтэй холбогдсон асуудал хэлэлцэхэд Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр зөвлөх эрхтэй оролцох, хүний эрхийн асуудлаар судалгаа хийх, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна.