Үүнд: -Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай;
- “Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудал;
- “Ёс зүйн дэд хорооны дүрэм шинэчлэн батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл;
-УИХ-ын намрын ээлжит чуулганы завсарлагаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөө зэрэг багтсан юм.
Эндээс товчлон мэдээлэхэд, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай асуудлыг байнгын хорооны гишүүд хэлэлцээд, нэр дэвшсэн гурван хүний тухайд санал хураалтаа нууцаар явуулсан юм. Ингээд ОНРТ-ийн ҮЗ-д гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх Төрийн бус байгууллагын нэр дэвшигчид болох Ш.Батцэцэг, Д.Бямбаа, Р.Самдандовж нараас “ЭБИ” хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн Ш.Батцэцэг олонхийн саналыг авч, томилогдохоор нэр дэвшлээ.
Байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүйг эргэн мэдээлнэ.
Н.Тунгалаг