logo
Андерс Брaйвик ажилгүй, гадны цагаачдыг үзэн яддаг нэгэн байжээ

Андерс Брaйвик ажилгүй, гадны цагаачдыг үзэн яддаг нэгэн байжээ

2011/07/27
76 нутаг нэгтнээ хэрцгийгээр хөнөөсөн Андерс Брaйвик гэж хэн байсан бэ. Яах гэж энэ балмад хэргийг үйлдсэн бэ гэдэг асуултын хариуг хүн бүр хайж байгаа. Цагдаа нар мөрдлөг шалгалт явуулж, байцаан гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Норвегийн цагдаа нар хэвлэлийн бага хурал хийж Андерс Брaйвик гэж хэн байсан талаар мэдэгдэл хийсэн байна. Цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч “Андерс Брaйвик эрхэлсэн тодорхой ажилгүй. Урд нь маркетинг, худалдааны ажил эрхэлж байсан. Халдлагаа эртнээс сайтар төлөвлөж зохион байгуулсан байсан” гэсэн байна. Андерс Брaйвик олон хүний аминд хүрэхдээ мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Цагдаа нар Андерс Брaйвик гэж хэн болохыг тогтоохоор түүний гэр бүлийн ойр дотны хүмүүсийг байцаахаар ажиллаж байна. Одоогоор түүний ээжийг байцаасан. Халдлага үйлдэгдэж байхад цагдаагийн байгууллага яагаад удаан хойрго хариуцлагагүй ажилласан талаар сэтгүүлчид асуухад цагдаагийн газрын дарга Иохан Фредриксон хариулахдаа “17 цагийн орчим бид дуудлагыг хүлээн авсан. 8 минутын дараа терроризмтай тэмцэх алба бэлэн байдалд орж 18 цагийн орчим арал дээр очсон. Утояа арал эх газраас 25 км зайд оршдог учир бага зэрэг цаг алдсан” гэж мэдэгдсэн байна. Европчууд өдөр ирэх тусам Лалын соёл иргэншилд уусч байгаад дургүйцэн, Европыг аврахын тулд ганцаараа олон хүний аминд хүрч баатарлаг үйлс бүтээсэн гэж Андерс Бреивик мэдүүлээд байгаа. Халдлагын дараа Европын хэт барууны үзэлтнүүд ялангуяа Нацист бүлгүүд өндийх вий гэж Европын эрх баригчид болгоомжилж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш