ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэллийг монголчуудын уламжлалт баяр болох сар шинийн өмнө хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Учир нь өнгөрч буй 2012 онд манай улс АНУ-тай соёлын салбарт хамтран ажилласан хамгийн чухал ажлын нэг бол Тарбозавр батаарын асуудал байсан юм. Тиймээс манай улсаас хууль бусаар хил дамжин гарч алдагдсан, палеонтологийн олдворыг эх орондоо буцаж ирэх нөхцөл боломжоор хангаж, хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж, соёлын өвийг хамгаалах ажилд АНУ гүн тулалцаа үзүүлсэнд баярлаж буйгаа өөрийн биеэр илэрхийлж байгаа нь энэ юм.
Монголийн говиос олдон, хууль бусаар хил гарч, АНУ-д худалдаалагдах гэж байсан Тарбозавр батаарыг анх 2012 оны 5 дугаар сарын 18-ны өдөр олж мэдсэн. Үүнээс хойш яг нэг жил болох гэж байна. Тиймээс уг олдворыг нэг жилийнх нь ойн өмнө хүлээж авах арга хэмжээг зохион байгуулж өгөхийг мөн хүслээ.
Цаашид ч соёлын өвийг хамгаалах үйлсэд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцох бөгөөд ССАЖЯ-наас шинээр батлуулах болон шинэчлэн найруулахаар ажиллаж байгаа хуулиудад ч соёлын гэмт хэргийг нэмж оруулсан талаар хэлсэн юм.
Дашрамд дурдахад Хатагтай Пайпэр Энн Уинд Кэмбэлл Ц.Оюунгэрэл сайдын талархалын үгийг баяртайгаар хүлээн авсан бөгөөд уг уулзалтанд зориулж өөрийн гараар урласан ногоон торгон дээл, уужийг өмсөж ирсэн байсан юм.